4/06/2012

Сурагчдын амжилт

      Улаанбаатар хотын технологийн олимпиадад манай сургуулийн  11е ангийн сурагч Амартүвшин 1-р байр, 11а ангийн сурагч Урантуяа 4-р байр эзэлсэнд баяр хүргэе. Эдгээр сурагчдыг бэлтгэсэн технологийн багш О.Эрдэнэцэцэгт талархал илэрхийлье

4/05/2012

Монгол бичгийн бага хурал

    2012 оны 04 сарын 26-нд  Манай сургууль дээр монгол бичгийн бага хурал явагдаж, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид ирж оролцоно.

Сургалт

    Сурагчдын 3-р улирлын амралтаар багш удирдлагууд олимпиад уралдаан тэмцээнд оролцохоос гадна үндэсний хөтөлбөрийг турших лаборатори сургууль болсны хувьд 2-5 хоногийн сургалтанд бүрэн хамрагдлаа.
   Үндэсний хөтөлбөрийг турших үйл ажиллагаа нь манай сургууль дээр  3сарын 28-аас 5сарын 28-ныг дуустал 2 сарын хугацаанд явагдах юм. Үүнд туршихаар дараах 12 бүлэг сонгогдлоо.

5б анги     анги удирдсан багш   З.Цэрэнжаргал     математик
5в анги     анги удирдсан багш   Н.Гантөмөр           англи хэл
5г анги     анги удирдсан багш    Б.Алтанзул  байгаль шинжлэл

IXа анги     хичээл заах багш       Г.Нарансайхан        биологи
9а анги       хичээл заах багш       Ц.Оюунгэрэл
                                                       О.Сэлэнгэ                 англи хэл
9б анги      хичээл заах багш       Э.Тунгалагтуяа     математик
9д анги      хичээл заах багш       Г.Мөнх-Эрдэнэ        физик
9е анги      хичээл заах багш       Г.Энхмаа                   хими

10б анги      хичээл заах багш       Г.Хишигсайхан       биологи
10в анги      хичээл заах багш       Ө.Манлайжав          физик
10д анги      хичээл заах багш       С. Мөнх-Эрдэнэ    математик
10е анги      хичээл заах багш       П.Байгальмаа           хими

Олимпиадын амжилт

   Манай сургуулийн математикийн багш М.Басан Улаанбаатар хотын мэдээлэл зүйн багш нарын олимпиадад тэргүүн байр эзэлж алтан медаль, химийн багш Г.Энхмаа химийн багш нарын олимпиадад хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль авсан явдалд сургууль хамт олны өмнөөс баяр хүргэе.