Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

5/16/2015

Эцэг эхийн нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

2015 оны 5 сарын 16-ны энэ өдөр эцэг эхчүүддээ зориулан "Нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөг 11:00 цагаас эхэлсэн бөгөөд өдөрлөгт

1.  Математикийн "Кенгуру" олон улсын олимпиадад амжилттай оролцож медаль болон зэргийн диплом авсан сурагчдын шагналыг гардууллаа

2.  2014-2015 оны дүүрэг, хот, улсын медальтай багш, сурагчдыг алдаршууллаа

3.  Сурагчид урлагийн номеруудаа үзүүллээ

4. Багш нарын амжилтын үзэсгэлэн гаргалаа

5. Үдийн цайны амталгаа явагдлаа

6. Эцэг эхчүүдийн хурлыг анги тус бүр зохион байгууллаа














Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Гамшигаас хамгаалах сургуулилт явууллаа.

Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран Гамшигаас хамгаалах сургуулилтыг удаа дараалан амжилттай зохион байгууллаа. Сургуулилтанд 28-р сургуулийн багш ажилчид, болон суралцагчид идэвхтэй оролцож амжилттай болж өнгөрлөө.

2015 оны 05 сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан сургуулилалтыг доор харуулав.