5/08/2017

"НОГООН БАЯНГОЛ - БИДНИЙ ОРОЛЦОО" АЯНЫ ХҮРЭЭНД МХБУЗ-ын заах аргын секцийн хамт олны хийсэн бүтээлч ажлууд

Хогоо ил задгай хаялгүй, зориулалтын саванд хийж хэвшүүлэхэд чиглүүлж, уриалан анги бүлгүүдэд 40 ширхэг санамж бичиг нааж, байршуулан заавар зөвлөгөө өглөө.
Усны хэрэглээгээ хянах, хэмнэлтийн талаар таниулах, нөлөөлөх зорилгоор "УС – Амьдралын эх" санамжийг бичиж, 12 угаалтуурын дээр нааж байрлууллаа.


Усны ухаалаг хэрэглээ” сэдвээр 11-р ангийн 6 бүлгийн нийт 187 сурагч илтгэл бичиж, анги ангидаа илтгэн, шилдэгүүдээ тодруулж, ус бидний амьдралд ямар хэрэгтэй, түүнийг хэрхэн хайрлах талаар ярилцлаа. 


Гарын доорх материал ус, ундааны сав ашиглан хүнсний нарийн ногоо чинжүү үрслүүлж 15 саванд суулгалаа.



Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр МХБУЗ-ын багш нар даасан 7г, 7д, 8д, 12г, 7е, 6а, 6г ангиуддаа цэцэг нэмж болон шинэчилж тарьлаа.






"НОГООН БАЯНГОЛ - БИДНИЙ ОРОЛЦОО" аяны хүрээнд 8г ангиас зохиосон бүтээлч ажлууд


"Усны зөв зохистой хэрэглээ" сэдвээр анги удирдсан багш П.Ариунаа, сурагч Уянга, Үүрцайх, Бямбабаяр нар сургалт явуулав.



Эко орчин буюу эрүүл орчин бүрдүүлэхийн тулд сургуулийнхаа талбайг цэвэрлэж буй байдал
Ангидаа цэцэг шинээр суулгаж хаягжуулж буй байдал







"НОГООН БАЯНГОЛ - БИДНИЙ ОРОЛЦОО" аяны хүрээнд 10б ангиас зохиосон бүтээлч ажлууд

“Ус ба цахилгааны зохистой хэрэглээ”-ий талаар ангийн багш Г.Хишигсайхан,
ангийн дарга Ц.Намуун нар сургалт явуулав.


Ангийн цэцгэндээ тайралт хийн,салгаж суулгаж, шороог нь сольж буй байдал. 


Сургуулийн коридорын цэцгүүдийн хаягийг сольсон. 


Хог ангилан хаях савтай боллоо.


Хог хаягдлаа ялган ангилсны ач холбогдол нь: 

  • Цаас, шил, мод, яс, хуванцар, металл, органик гаралтай хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах боломжтой болно.
  • Орчныг бохирдуулах, устгал хийх хогны хэмжээ эрс багасна.
  • Хүн амын аюулгүй, цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.