Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

9/25/2011

Онцлог давуу тал

        Манай сургууль байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтаараа дүүрэгтээ тэргүүлдэг бөгөөд хими, биологи, математик, физик, англи хэлний чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг.   

Мөн манай хамт олны давуу тал болох дараах хүчин зүйлсийг дурдаж болно. 
     1. Сургуулийн нэр хүнд сайн
     2. Элсэлтийн тоо хангалттай
     3. Хичээлийн анги танхим хүрэлцээтэй
     4. Стандартын хэрэгжилт болон ЕШ дүнгээр дүүрэгтээ дээгүүр жагсдаг
     5. Мэргэжил бүрт түшиц багш нартай
     6. Нийслэл, дүүргийн мэргэжлийн аварга багш олонтой
     7. Залуу багш нар ихтэй

Төгсөгчид


                   1965 оноос 2011 оны хичээлийн жилд 47 удаагийн төгсөлтөөр 8200 хүүхэд суурь боловсрол, 5100 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлсний дотор Монгол улсын хөдөлмөрийн баатар 1, Монгол улсын гавъяат цолтон 13, Ардын их хурлын депутат 1,  УИХ-ийн гишүүн 5, Монгол улсын армийн генерал 2, улсын цолтой бөх 3, спорт урлагын медальтан 500 гаран төрөн гарсны дээр олон улсын математик, физик, химийн олимпиадад 10-аад сурагч амжилттай оролцсон байна.



Сургалтын орчин

         Манай сургууль бага, дунд, ахлах сургуулийн хичээлийн 3 байр, биеийн тамирын 2 заал,  200 хүний суудал бүхий урлаг заал, гэрчилгээтэй 38 кабинет бүхий сургалтын орчинг бүрдүүлсэн.
     
 2003 онд байгуулагдсан бага сургуульд, 8 кабинетад 33 бүлэгт 1152 сурагч хичээллэж байна. 


1964 онд байгуулагдсан дунд сургууль кабинет, лаборатори нийлээд  33 ангитай бөгөөд 23 бүлэгт 793 сурагч хичээллэж байна.


1990 онд баригдсан ахлах сургууль 13 анги танхим, спорт заалтай бөгөөд 12 бүлэгт 405 сурагч хичээллэж байна.


Манай сургууль төрөл бүрийн төсөлд хамрагдан сургалтын материаллаг орчноо сайжруулж байна.

        Сурагчдыг мэргэжлийн чиг баримжаатай болгох нь манай сургалтын тэргүүлэх зорилтуудын нэг билээ.  Энэ ч үүднээс бид төслийн хөрөнгө оруулалтаар шаардлага хангахуйц материаллаг орчин бүрдүүлж чадсан.


       "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрт 2008 онд хамрагдан 200 компьютер хүлээн авч бага ангийн сургалтандаа ашиглаж байна.


      Арга билэг төслийн хүрээнд эцэг эхэд зөвлөгөө өгөх, шинийг санаачлагч багш нарын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой "Бүтээлч хөгжлийн төв" байгуулагдан ажиллаж байна. 


Хамран сургах тойрог

9/24/2011

Сургуулийн дуу

Үг. СТА   Г. Пүрэвдорж                                                     Ая. С. Урантуяа

Хүслийн жигүүртэй сургууль минь


Ухаан цэлмээсэн оюуны рашаан
Сэтгэлд дотно сургууль минь
Сэрүүн намрын нартай өглөө
Тандаа яарсаар бид ирдэг дээ
    Холын тэртээх сансарт дуудсан
    Хорин наймдугаар сургууль минь
    Цэцгийн баглаа шиг мянган шавиараа
    Хоймор дүүрэн өргөө минь дээ
Одод очихын хүслийн жигүүр
Хорин наймдугаар сургууль минь
Хосгүй ирээдүйд биднийг хөөргөсөн
Сансрын буудал шиг сургууль минь

Эрхэм зорилго


 

Түүхэн замнал

       Манай сургууль 1964 оны 9 сарын 24-нд Нийслэл хотын 7-н жилийн 28-р сургууль болон 38 бүлэгт 1522 сурагч 60 гаруй багш, ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ эхэлж, 1966-1967 оны хичээлийн жилд  10 жилийн сургууль болон өргөжиж, 1989 онд 280 өргөтгөл, 2002 онд Японы засгийн газрын “Жайка” төслийн хүрээнд 320 хүүхдийн өргөтгөлийн байртай болсон. 

       45 жилийн хугацаанд “Улсын тэргүүний сургууль”-аар 1/1978 онд/, дүүрэг, хотын тэргүүний сургуулиар нийтдээ 3 удаа тус тус шалгарчээ.

МАНАЙ ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ:



МАНАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД :



ДУНДЫН ЭРХЛЭГЧИД:


БАГЫН ЭРХЛЭГЧИД:




НИЙГМИЙН АЖИЛТАН:



9/10/2011

28-р сургууль

Захирлын мэндчилгээ


  

   Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст сэтгэл зүрхээ зориулан яваа мэргэжил нэгт нөхөд, үе үеийн төгсөгчид, бидний ажилд өөриймсөг сэтгэлээр хандаж тусалж байдаг  эцэг эхчүүддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

     Бид сурагч, багш, эцэг эх, төгсөгчид гээд манай сургуультай холбоотой хүн бүрийн хүсэл тэмүүлэлээр жигүүр хийж, хамтдаа суралцагчид байхын төлөө "Суралцагч-28” гэсэн нэрийн дор нэгдэн ажилладаг, нэг сэтгэл-нэг тэмүүлэлтэй хамт олон билээ.


 Боловсролын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ  оруулан манлайлагчдын эгнээнд явах итгэл төгс буй хамт олныхоо амжилт бүтээлээс та бүхэндээ хуваалцахад таатай байна.



Захирал Ц. Манахүү