Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

Showing posts with label Эцэг эх. Show all posts
Showing posts with label Эцэг эх. Show all posts

10/05/2017

ТАЛАРХАЛ

Монголын багш нарын 51 дэх өдрийн баяраар АБТА, БАГШИЙН АЛДАР, АХЛАХ БАГШ, АРГА ЗҮЙЧ БАГШ цол тэмдэг, БСШУСЯ-ны сайдын ЖУУХ БИЧИГ-ээр шагнуулсан багш нартаа баяр хүргэе. Багш нарын баярын  үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан МХУЗ-ын  ЗАС-ийн  хамт олонд  талархал илэрхийлэе. 





ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА


"ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА" багшаар дуу хөгжимийн багш С.Урантуяа, орос хэлний багш Н.Батжаргал нар тодорлоо. Бидний бахархал болон багш нартаа баяр хүргэе.

Монголын багш нарын 51 дэх өдрөөр манай сургууль ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ боллоо







1/10/2017

МУ гавъяат багш Д.Цэдэн-ишийн нэрэмжит дүүргийн математикийн олимпиадыг манай сургууль амжилттай зохион байгууллаа

МУ гавъяат багш Д.Цэдэн-ишийн нэрэмжит дүүргийн математикийн олимпиадыг манай сургууль 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Матемтикийн олимпиадад амжилттай оролцсон багш шавь нартаа баяр хүргэж, талархал илэрхийлэе.


Анги бүлэг
Байр
Сурагчийн нэр
Бэлтгэсэн багш
Тайлбар
1
7-р анги
Тусгай байр
М.Баттүвшин
Ж.Батцэцэг
Хотод орох эрх
2
8-р анги
1-р байр
Б.Эрхэмхүү
С.Мөнх-эрдэнэ
Хотод орох эрх
Тусгай байр
С.Баасанням
3
9-р анги
1-р байр
А.Оюунномин
Д.Идэрбаясгалан
Хотод орох эрх
4
2-р байр
Г.Тэмүүлэн
5
Тусгай байр
М.Номунбилэг
6
Тусгай байр
Б.Анужин
7
11-р анги
Тусгай байр
Я.Пүрэвдулам
Э.Тунгалагтуая
Хотод орох эрх
8
Тусгай байр
Б.Нямбаяр

12/09/2016

БУЗАН-ийн шинэ кабинетийн нээлт

Г.Мөнх-Эрдэнэ ахлагч, Ц.Мягмаржав менежертэй Байгалийн ухааны багш нар, бага ангийн багш Батзаяа, Оюунчимэг нар маань БСШУСЯ-ны 2 төсөлд ялж сургуульдаа тус тус 7 сая төгрөгийн кабинет, сургалтын хэрэглэгдэхүүний хөрөнгө оруулалт хийлээ. Багш нартаа баярлалаа. Шавь нар минь бүтээлчээр сурч хөгжих орчин сайжирсаар. 








12/06/2016

"SCHOOL POLICE" тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн багш сурагчдадаа баяр хүргэе

"Сургуулийн эргүүл -2016" дэвжээ тэмцээн зохион байгуулав.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Боловсролын хэлтэс, цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд "Сургуулийн эргүүл-2016" дэвжээ тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 40 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Тэмцээнд тус дүүргийн 20,28,38,73,51,40,13, Монгени, Сэтгэмж, Эрдмийн өргөө,Оюуны Ундраа, Эрдмийн ундраа зэрэг 12 сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнийг багийн мэндчилгээ, хууль эрх зүйн асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг шалгах тест, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариулт, өсвөрийн цагдаа бүлгэмийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээг сурталчилсан самбар, үзүүлэн, ханын сонин, сургуулийн аюулгүй орчны зураглал гаргасан байдлаар нь дүгнэж
1 дүгээр байр 20 дугаар сургууль
2 дугаар байр 28 дугаар сургууль , 51 дүгээр сургууль
  тус тус шалгарлаа

12/05/2016

"Бид авьяастай" урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө

''Бид авъяастай,, хүүхдийн урлагийн наадам 2 өдрийн турш явагдаж өндөрлөлөө.Шавь нараа эрдмийн аянд хөтлөхийн зэрэгцээ авъяасыг нь нээж, илрүүлж,хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахад анги УДИРДСАН БАГШ-ийн үүрэг оролцоо чухал гэдгийг багш нар маань баталсаар...Зохион байгуулахийн зэрэгцээ шавь нартайгаа хамтран дуулж, хөгжимдөж,жүжиглэж, найрал дуугаа удирдлаа.Оролцсон бүх багш,ангийх хамт олондоо талархаж байна.Биднээc илүү шавь нар тань танаар бахархаж байгаа😊😊👍👍👍👍 
Урлагийн наадмын комисс 👍