3-р ангийн ЗАС хамт олон
- Б.Отгонхишиг нь МУБИС-ийн БС-ийг дүүргэсэн.Боловсролын салбарт бага ангийн багшаар 12 дахь жилдээ багшилж байгаа.Боловсролын бакалавр,мэргэжлийн “Заах аргач” зэрэгтэй, Нийслэлийн сургагч багш. 2019-2019 оны хичээлийн жилд сургуулийн БАЗАН-ийн Ур чадварын уралдааны “Аварга” багш. “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” НБГ-ын Монгол хэлний олимпиадад амжилттай оролцсон.Мөн “Ардын Урлагаасаа Өвлөн Суралцъя” сургуулийн Урлагийн Их наадмын “Дэд байр”-ын 2018,2019 оны шагналт, “Цэвэр сайхан бичигтэн” анги юм. Сурагчдын хувьд Нэрэмжит болон Улсын чанартай олимпиад уралдаанд удаа дараа амжилттай оролцсон.Энэ хичээлийн жилд сурагч Д.Мөнгөнсор “Улсын Сэтгэх Чадварын XVII” олимпиадаас “Алтан” медаль, сурагч Х.Гэрэлцэцэг “Ирээдүйн мянгат -2018” Улсын олимпиадаас “Мөнгөн” медаль, “Эрдмийн хишиг” математикийн олимпиадаас “Мөнгөн” медаль,“Кенгуру -2019” Олон Улсын математикийн уралдаанаас сурагч А.Түшиг, З.Индра, О.Удвал, Д.Мөнгөнсор “II зэргийн Диплом”, сурагч Д.Ану-Үжин, Х.Гэрэлцэцэг “III зэргийн Диплом”тус тус хүртсэн амжилттай суралцаж байна.
- Лхамсүрэн
овогтой Энхчимэг тус сургуульд 18 дахь жилдээ багшилж байгаа. Тэргүүлэх
зэрэгтэй. 2018 онд “Хөшүүрэг хялбар механизм “ сэдвийн хүрээнд III
ангийн багш нартай хамтран илтгэл бичиж сургуулийн
хэмжээнд I байр,
дүүрэгт V
байранд орсон. БМДИ – ийн онол практикийн бага хуралд
амжилттай хэлэлцүүлсэн. Сурагчдын амжилтаас: НБГ ын Эх хэлний олимпиадад
ангиараа III ,
Кенгуру 2019 М. Төгсжаргал 2, М. Мишээл 3, М. Мөнгөсэмбэрүү 3, Ч. Чойжамц 3р
зэргийн диплом, мэтгэх чадварын олимпиадад М. Төгсжаргал 2, Д. Цэлмэг 3р байр,
эх хэлний олимпиадад м. Төгсжаргал хүрэл, М. Мишээл хүрэл медаль хүртсэн.
- Б.Амарцэцэг Улсад 15 жил, үүнээс тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа.Боловсролын удирдлагын магистр, заах аргач зэрэгтэй.Багшийн алдар цолтой.2010 онд Залуу багш нарын ур чадварын уралдаанд бүсэд 1-р байр, БГД-т 2-р байр эзэлж байсан.2012 онд багш нарын ур чадварын уралдаанд дүүрэгт 3-р байранд орж байсан.2017 онд <<Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй>>сэдэвт онол практикийн IV бага хуралд “Эргүүлэлтээр хээ үүсгэх тэдлэг бүтээлгэх арга зүй” сэдвээр амжилттай оролцсон.2017 онд Сургуулийн “Судлаач багш”-аар шалгарсан.2018 онд <<Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй>>сэдэвт онол практикийн VI бага хуралд “Хөшүүрэг сэдвийн хүрээнд шинэ хэрэглэгдэхүүн зохиосон нь” сэдвээр багаараа амжилттай оролцсон.
- Ц. Одгэрэл УБ хотын Багшийн коллежийг бага ангийн багшаар, бакалавр зэрэгтэй, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Тэргүүлэх зэрэгтэй, БТА. Бага ангийн багшаар 20 дахь жилдээ ажиллаж байгаа. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн ур чадварын уралдааны аварга, 2018-2019 оны хичээлийн жилд англи хэлний олимпиадын алтан медальт
- Дамдинсүрэнгийн Үүрийнцолмон МУИС – ийн харьяа Ховд дахь салбар сургууль, УБ хотын багшийн сургууль тус тус төгссөн. Заах аргач зэрэгтэй. 14 жил бага ангийн багшаар ажиллаж байна.
- Аюушбаасангийн
Норжинжимуна 1997 онд УБ хотын Багшийн сургууль, 2010 онд МУБИС – ийг бакалавр
зэрэгтэй тус тус төгссөн. Заах аргач зэрэгтэй. 12 дахь жилдээ бага ангийн
багшаар ажиллаж байна.
No comments:
Post a Comment