НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Боловсролын тухай хуулийн 45.1, 45.2, БСШУ-ны сайдын 130-р тушаал, ЕБС-ийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийн дотоод журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш ажилчдын ажиллах, сурагчдын суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх, суралцагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдэнд эрх зүйн мэдлэг, ухамсрыг багаас нь төлөвшүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
НЭГ. СУРАГЧДЫН СУРГУУЛЬ, АНГИ ТАНХИМД БАРИМТЛАХ ДЭГ
1.1. Сурагч тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 5-10 минутын өмнө эцэг эх, асран хамгаалагчаар хүргүүлж ирсэн байх.
1.2. Сурагч ямар нэгэн шалтгаанаар хичээлд ирээгүй бол эцэг эх, асран хамгаалагч нь анги удирдсан багшид мэдээлж шаардлагатай магадлагааг ирүүлнэ.
1.3. Өдрийн ээлжийн сурагчид сургуульд орохдоо жагсаж орно. Гадна талбайд идэх уух юм хэрэглэхгүй, сургууль , анги танхим, нийтийн эзэмшлийн талбайд хог ил задгай хаяхгүй байна.
1.4. Багш, ажилтан, найз нөхөдтэйгөө хүндэтгэлтэй харилцах, мэндэлж хүндлэх ёсыг хэвшүүлнэ.
1.5. Үдийн цай уухдаа гараа угааж, ариун цэврийг эрхэмлэнэ.
1.6. Биеийн тамирын хичээлд орохдоо ангиараа баруун гарын дүрэм баримтлан жагсаалаар явна.
1.7. Сургуулийн анги танхимд гүйхгүй, чанга дуугаар хашгирахгүй, ноцолдохгүй бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.
1.8. Бусдын эд зүйллийг зөвшөөрөлгүй авахгүй, гээсэн эд зүйл олбол багш болон сургуулийн жижүүрт хүлээлгэж өгөх.
ХОЁР. ЗАВСАРЛАГААНЫ ДЭГ
2.1. Нэгдүээр цагийн завсарлагаанаар ангидаа сонгодог хөгжим сонсоно.
2.2. Хочрдугаар цагийн завсарлагаанаар үдийн цай ууна. Дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар хөгжимт хөдөлгөөнт дасгалыг нийтээрээ хийж хэвшинэ.
2.3. Бусад цагийн завсарлагаанаар сургууль дотор баруун гарын дүрэм баримтлан соёлтой завсарлана.
2.4. Завсарлагааны цаг минутыг нарийн мөрдөнө.
ГУРАВ. ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ
3.1. Сурагчийн дүрэмт хувцсыг бүрэн, цэвэр үзэмжтэй, тогтмол өмсөнө.
3.2. Жинсэн өмд өмсөхийг хориглоно.
3.3. Биеийн тамирын хичээл дээр спротын хувцас өмсөх, бусад хичээлийн үед дүрэмт хувцас өмсөнө.
ДӨРӨВ. ГАР УТАС ХЭРЭГЛЭХ ДЭГ
4.1. БСШУСЯ-ны Сайдын А/43 тоот тушаалын дагуу сурагчид гар утас хэрэглэхийг хориглоно.
4.2. Шаардлагатай нөхцөлд товчлууртай утас хэрэглэж болох ба хичээллэх үеэр гар утасны дууг хааж,анги удирдсан багшид хадгалуулна.
4.3. Хадгалуулаагүй улмаас алдагдсан тохиолдолд сургууль, багш нар хариуцлагыг хүлээхгүй болно.
ТАВ. "СУРАГЧДЫН БАРИМТЛАХ ДЭГ"-Т ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
5.1. Сурагчийн баримтлах дэгийг сурагчид дагаж мөрдөнө.
5.2. Сургуулийн удирдлага, багш, ажилтан, эцэг эх, сурагчид хяналт тавьж хэрэгжүүлнэ.
5.3. Дэгийг зөрчсөн сурагчдад хүлээлгэх хариуцлагыг анги бүр дотоод журмаар зохицуулна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment