Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

10/26/2016

Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадамд амжилттай оролцож Дvvрэг, Нийслэлд тус,тус дэд байр эзэллээ. Чадварлаг найрал дуучиддаа болон "Шилдэг удирдаач" болсон С.Урантуяа багшдаа баяр хvргэе.


 Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн  уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1,600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос  дараах сургуулиуд шалгарлаа.
  • Тэргүүн байранд     Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
  • Дэд байранд           Баянгол дүүргийн 28-р сургууль
  • Гутгаар байранд     Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Тусгай байранд       Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд  тус тус шалгарч,
  • Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
  • Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.



10/03/2016

28-р сургуулийн ажил бүтээлээрээ тэргүүлж яваа багш нарын амжилтуудаас

Баянгол дүүргийн "МЭРГЭЖЛИЙН АВАРГА" болсон нийгмийн ажилтан Л.Должинсүрэн, биологийн багш  Г.Хишигсайхан, Илтгэлийн уралдаанд дүүрэг, нийслэлд өндөр амжилт гаргасан багш Г.Мөнх-эрдэнэ, С.Мөнх-эрдэнэ, Э.Тунгалагтуяа, Х.Тунгалаг нартаа баяр хүргэе.