Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

Showing posts with label Сурагчид өгөх зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Сурагчид өгөх зөвлөгөө. Show all posts

3/26/2012

Эх хэл - Их мэдлэгийн суурь

С.Одонтуяа

Монголчууд эрт дээр үеэс гадаад хэлийг мэдлэгийн түлхүүр хэмээн үнэлж, төвд, хятад, манж хэл дээрх хүн төрөлхтний оюуны хөмрөгийг эх хэл рүүгээ буулгах ажлыг шамдан хийж байлаа. Зуу зуун ботиор яригдах Ганжуур, Данжуур зэрэг хөлгөн судруудыг өвгөд маань өнжин хонон орчуулсан нь өнөө бидэнд хадгалагдан иржээ. Хожим нь орос хэл сурахыг бүх нийтийн үйлс болгож бараг л албан ёсны хоёр дахь хэл болох шахаж байлаа. Одоо цагт иргэд хүүхдүүдээ америк сургууль, англи, хятад, япон, орос хэлний сургалттай сургуулиудад багаас нь сургахыг эрхэмлэх болжээ. Үнэхээр ч гадаад хэлгүйгээр орчин цагийн амьдрал, хөгжлийн хэмнэлтэй хөл нийлүүлэх тухай ярих утгагүй. Гэхдээ үүнд учир бий гэдгийг би аавынхаа ухаанаас олж мэдсэн юм.

Аавын ухаан
Бүх нийтээрээ хүүхдүүддээ орос хэл сургахыг эрмэлздэг, орос сургуульд уралдан өгдөг байсан 1970-аад онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны даргаар ажиллаж байсан аав минь ээжтэй зөрөн байж бүх хүүхдээ монгол сургуульд өгчээ. Хавь ойрынх нь хүмүүс хачирхан ярьдаг ч байж. Төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд орос сургуулийн захирал руу ганц утасдаад л хүүхдүүдийнхээ асуудлыг шийдчих боломж байсаар атал яагаад ингэсэн юм бол ? Эгэл даруухан харагдах гээгүй нь л лавтай. Би л лав тэр үед зуслангийн бүх хүүхдүүд орос сургуульд яваад би орос хэлгүй үлдчих гэж байгаа юм шиг санагдахдаа аавдаа гомдоллож л байсан юмдаг. Тэр үед аав минь олон үг ярьсангүй “Миний охин том болоод ойлгоно доо” гэж суусансан. Хожим их сургууль төгсөөд ажил хийж байх үедээ л аавын ухааныг ойлгож билээ. Хар багаасаа гадныхан дунд байж, гадаад хэлний орчинд өссөн найзууд, хамт ажиллагсад маань ихэнх зүйлийг монгол сэтгэлгээ, монгол уламжлал, нөхцөл байдалтай уялдуулан сэтгэх, шийдвэрлэх чадвар, дадал хомс болохыг тэгэхэд л анзаарсан. Монгол хэл дээр анхдагч мэдлэг, мэдээллээ авч байсан хүмүүст монгол орчинд ажиллахад төдийлөн бэрхшээл ажиглагддаггүй. Суурь сэтгэлгээ нь монгол болохоор л тэр байх. Эх хэлээрээ суурь мэдлэг, мэдээллээ олж авсан хүн л эх оронч сэтгэлгээтэй болж төлөвшдөг. Энд л аавын ухааныг ойлгож, биширч билээ. Орос сургууль төгсөөд орост ажилласан хүн надад тэндхийн сэтгэлгээнд дастлаа бас зовсон тухайгаа ярьснаас үүдээд надад “яагаад багаасаа харь хэл сурсан хүнд бидний боддог шиг дардан зам нээгдэхгүй харин ч харилцааны бэрхшээл үүсээд байна” гэдгийг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Боловсролын онолчдын үзэж байгаагаар хүүхэд 12 нас хүртлээ бүх мэдээллийг эх хэл дээрээ авч байж ойлголт, мэдлэгийнх нь суурь баттай тогтдог ажээ. Хэдийгээр 5, 6 настайгаасаа гадаад хэл үзэхэд дуудлага цэвэр, тухайн хэлний мэдрэмж сайтай болж төлөвшдөг ч эх хэл ч үгүй, гадаад хэл ч үгүй (энд би аль нэгэн хэлийг төгс, төрөлх мэт эзэмшихийг ойлгож байна) үлдэх нь олонтаа. Зүгээр сайхан эрлийз сэтгэлгээтэй болчих нь хэвийн үзэгдэл. Монгол хүн байтлаа сарнаас буусан юм шиг энгийн зүйлсийг ойлгож ядаад, гадаад юм уу гэхээр монгол ч юм шиг мушгиж ойлгоод учраа олохгүй явдаг цөөнгүй хүн бол багаасаа харь хэл халтарласан “хагас бэлэн бүтээгдэхүүнүүд” болой.

Хэлгүй бол хөлгүй
Гадаад хэл сурахын ач холбогдлыг үгүйсгэх гээгүй гэдгийг минь уншигч та сайн ойлгож байгаа гэж найдаж байна. Эх хэлээ сайн сурчихаад дараагийн хэл рүүгээ орвол мэдлэг, ойлголт тань илүү баттай байх болно гэж хэлэх гээд байгааг минь бас ойлгоорой. Хүүхэд байгаль дэлхий, орчин тойрон, эх түүх, юмс үзэгдлийн тухай анхдагч ойлголт мэдлэгээ эх хэл дээрээ авч байж цаашид илүү өргөн мэдлэг, мэдээллийг баттай хүлээн авах суурь тогтдог. Сургууль дээрээ л харь хэлний орчинд байгаад гудамжинд гарахаар эх хэлнийхээ далайд “живээд”, зурагт, хэвлэл мэдээлэл нь эх хэл дээр байхад, сурах бичиг нь гадаад хэл дээр байгаад байхад “эрлийз” сэтгэлгээнээс өөр юу ч хүүхдийн балчир оюунд тогтохгүй. Үеийнхэнтэйгээ яг таг ойлголцож, мэдэрч чадахгүй “тарчилж” комплекст орж байгаа цөөнгүй хүүхдүүдийг хараад би сэтгэл эмзэглэж, бид тэдэнд тус болох гээд ус болж байх шиг санагддаг. Хэрвээ хүүхэд тань өсч том болоод “Монгол оронд ажиллаж амьдрах ёсгүй, эсвэл гадаадынхантай л харьцаж, ажиллаж амьдарна” гэж төлөвлөж байгаа бол өөр хэрэг ээ. Тэгвэл хожим ажиллаж амьдрах орчинд нь анхнаас нь сургах, хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Би Монгол орондоо ихийг хийж, эх орондоо оюун билгээ зориулах ирээдүйн иргэдийн тухай ярьж байгаа болохоор жаахан туйлшраад байгаа санагдаж болох юм. Хэлгүй бол хөлгүй гэж хэлцэж ирсэн ард түмний үрс гадаад хэлийг сурах ёстой, бүр сайн сурах ёстой. Гэхдээ... Өнөөдөр нийгмийн тодорхой давхаргын гишүүдэд хүүхдээ итгээд өгчихөөр олигтойхон сургалт, орчин бүхий сургууль хуруу дарам байгаа нь үнэн. Багш нарын авч байгаа цалин нь сургахыг зорьж байгаа боловсролтойгоо яагаад ч дүйцэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь ч аргагүй юм шиг. Иймд бид нар ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг цогцоор нь нэн даруй шийдэх хэрэгтэй нь харагдаж байна. Гайгүй орчин нөхцөл бүрдүүлсэн сургуулиуд нь “хэрэглэгчдийн” шаардлагаар арга буюу “гадаад хэл дээрх сургалттай” болох болно. “Монгол хэл дээр сургалттай” гэчихээр хүүхдээ өгөхөө больчихно гэж эмээдэг бололтой юм. Гэтэл Орчлон зэрэг цөөн сургуулиуд дунд ангиа төгстөл нь эх хэл дээр нь сургалтаа явуулаад, хажуугаар нь гадаад хэлийг сайн сургаж болоод л байна шүү дээ. Эх хэлээ төгс эзэмшсэн хүмүүс л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай байдаг. Ерөнхийлөгч Ф.Рузвельт саа өвчинд дайрагдан тэргэнцэр дээр хадагдсан ч эх хэлээрээ уран яруу илтгэх, сэтгэх чадварынхаа ачаар Америкийн ард түмнийг хөгжилд дэвшилд дагуулж, бэрх цагийг эв нэгдэлтэй туулахад нэгтгэж чадаж байсан. ЮНЕСКО-оос эрхлэн гаргадаг “Курьер” сэтгүүлээс нэгэн нийтлэл уншсан минь санаанд тодхон үлджээ. Бичиг, хэл ярианаас үүдэн тархинд үүсэх хөөрөл, саатлын голомт үндэстэн бүрт харилцан адилгүй байдаг ажээ. Хятад мэт дүрс бичигтэй ард түмнүүд бичиг үсэг ойлгох, ярианы ухах цэгүүд нь тархины урд хэсэг, дагзны хавьд төвлөрдөг байхад монгол мэт залгамал хэлтэй, авиа үсэгтэй ард түмнүүдийн хэл яриа хүлээн авах цэг чамархай орчимд төвлөрдөг г.м. Энэ нь юуг харуулж байна гэхээр монгол сэтгэлгээ монгол хэл, бичгийн орчинд л төлөвшинө. Монголоо гэх сэтгэлтэй хүнийг Монголдоо л бэлтгэхээс биш гаднаас “импортолж” чадахгүй ээ гэсэн үг. 12 нас хүрээд эх хэлний ойлголт, үндсэн сэтгэлгээ нь тогтворжоод ирэхээр л гадаад хэлийг үзсэн шиг үзэх нь зохистой гэдгийг онол, практик харуулаад байна. Амьдралаас зөрөх хэрэггүй. Өнөөдөр нийгмийн хөдөлгөгч хүч, зүтгүүр нь болж яваа шилдэг хүмүүсийн дийлэнх нь эх хэлээрээ анхдагч мэдлэгээ олж авсан хүмүүс гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй биз. Гэхдээ хэт монголчирхож туйлшрах хэрэггүй гэдгийг онцолж хэлмээр байна. Гариг гэхээ болиод хуучин бичлэгийн дуудлагаар нь “гараг” гэж ярьж бичлээ гээд юу хожив? Хэрвээ тэгэхдээ тулбал нулимс гэхийн оронд “нилбасу”, дээл гэхгүй “дэбэл” гэж байх ёстой болно. Хэл бол байнга хувирч хөгжиж байдаг жамтай зүйл бөгөөд үүнийг ухрааж, хэт монголчирхох нь эх хэлээ дээдэлж байгаа хэрэг огтхон ч биш. Гадаад хэл эрдмийн түлхүүр мөн юм бол эх хэл бол их мэдлэгийн суурь гэж мунхагласнаа та бүхэнтэй хуваалцах гэж үүнийг тэрлэв.


10/08/2011

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

Эх сурвалж: http://www.goolingoo.mn/index.php?c=2232&sid=13

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга:
Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.

10/07/2011

Өөдрөг сэтгэлтэн болж төлөвш

Эх сурвалж: http://asubi.mn/knowledge/human-development/108/1008060009

        "Ãóòðàíãóé ¿çýëòýí áîëîìæ áîëãîíîîñ áýðõøýýëèéã ýðæ õàéäàã. Õàðèí ººäðºã ¿çýëòýí áýðõøýýë áîëãîíîîñ áîëîìæèéã ýðæ õàéäàã." ªºäðºã ¿çýëòýí áýðõøýýëòýé í¿¿ð òóëâàë, íºõöºë áàéäëûã óã áýðõøýýëèéí äýýð òàâèõ õàíäëàãà ãàðãàæ, óã àñóóäëûã øèéäâýðëýõ ÿìàð íýã àðãà õýðýãëýäýã. Õàðèí ãóòðàíãóé ¿çýëòýí øóóä ãàðàà áóóëãàæ, "Ýíý ë íàäààð äóòàâ ãýæ. Áè ¿¿íèéã ÿàãààä ÷ õèéæ ÷àäàõã¿é" ãýæ õàøãà÷èõ øàõäàã. Ýñâýë õóóðàì÷ààð áààøëàí, áýðõøýýëýýñ ººðèé㺺 çàéëóóëàõ ãýäýã. Ýíý áîë ººðèé㺺 õÿçãààðëàæ, ñàéí äóðààðàà áóóæ ºã÷ áàéãàà õýðýã. Èéì àðãà ò¿¿íä õýçýý ÷ òóñ áîëîõã¿é.

        Äýëõèéí àíõíû Ýåðýã Ñýòãýëãýý ñóäëàà÷ äîêòîð Ìàðòèí Ñåëèãìýíèé õýëñýí÷ëýí "Õ¿í áîëãîí ººäðºã ñýòãýëòýé òºðäºã. Õýäèé òèéì ÷ íàñàíä õ¿ðýã÷äèéí 95% íü ººäðºã ñýòãýëòýí áèø, ãóòðàíãóé ñýòãýëòýí áàéäàã." Áóðóó íü þóíä áàéíà âý? Çàðèì õ¿ì¿¿ñ äóíäóóð àÿãàòàé óñûã õîîñîí àÿãà ãýæ õàðäàã. Ãýòýë ººð íýãýí õ¿ì¿¿ñ ò¿¿íèéã ä¿¿ðýí ãýæ õàðäàã. Ãýâ÷ ýíý íü ¿íýõýýð òèéì ãýæ ¿¿? Òèéìýý, ¿íýõýýð òèéì. Òàë íü äóíäóóð àÿãàòàé óñûã ä¿¿ðýí ãýæ áîäâîë, ä¿¿ðýí ë õàðàãäàíà. Õàðèí õîîñîí ãýæ áîäâîë, õîîñîí ë õàðàãäàíà. Õî¸ð õ¿íä õî¸óëàíä íü èíãýæ ¿çýõ æààõàí ÷ ãýñýí øàëòãààí áàéãàà ó÷ðààñ ë òýãýæ õàðæ áàéãàà þì.

      Õ¿ì¿¿ñ çàðèìäàà ººäðºã ñýòãýëòýé ýñâýë ãóòðàíãóé ñýòãýëòýé áîëäîã. Áèä íºõöºë áàéäëûã õýðõýí ÿàæ ìýäýð÷ áàéãààãààñ ë õàìààðäàã. Õýðâýý õ¿ì¿¿í ÿìàð íýãýí þì ñàéí áàéíà ãýæ ìýäðýõ ýñâýë ýíý òóõàé ººäðºãººð áîäîõ àâààñ ãîë òºëºâ ñàíàñíààð íü ñàéí áîëäîã. ßìàð íýãýí þìûã ìóóãààð òºñººëºí ìýäðýõ àâààñ, õàíäëàãà íü ìóó òàë ðóóãàà ë îð÷èõäîã. Òà ãóòðàíãóé õ¿ì¿¿ñòýé õàðüöàõ àãøèíä ë òýä "Áè ÷àäàõã¿é" ãýñýí ýíãèéí íýã ¿ã õýëëýãýýðýý õóðöàäìàë áàéäëûã òóõàéëáàë ñòðåññýä õ¿ðãýñýí íºõöºë áàéäëûã áèé áîëãî÷èõäîã. Ãóòðàíãóé ¿çýëòýí áîë áèåý õàìãààëàõ ÷àäâàðã¿é, àð÷ààã¿é, ñóë äîðîé íýãýí. Èéì ó÷èð ò¿¿íä òóñëàìæ çààâàë õýðýãòýé áàéäàã. ¯¿íèéãýý òýä ººðèéíõºº ¿ã õýëëýãýýðýý èëýðõèéëäýã. Õàðèí ººäðºã ñýòãýëòýí "Áè ÷àäàõã¿é" ãýæ õýëäýãã¿é, õàðèí "Áè õ¿ñýõã¿é áàéíà" ãýæ õàðèóëäàã. ªºäðºã ñýòãýëòýí ç¿ãýýð ë ýñýðã¿¿öýë ¿ë ¿ç¿¿ëýí ýð¿¿ë ñàðóóë ñýòãýëãýýãýýð ñîíãîëò õèéäýã.

       ªºäðºã ñýòãýëòýí àëü áîëîõ èë¿¿ èõ áîëîìæòîéã ë ñýòãýõèéã óðüòàë áîëãîäîã. Òýä ýíý àç æàðãàë ºãºõ áîëîâ óó ãýñýí ç¿éë äýýð áèø, õàðèí æèíõýíý õ¿ñ÷ áàéãàà ç¿éë äýýðýý òºâëºðäºã. Äàðààõè ¿ãèéã òóíõàãëàí ñýòãýæ áàéãòóí:

- ªºäðºã ñýòãýëòýí çîðèëãîî çààâàë áèåë¿¿ëäýã. ßàãààä ãýâýë òýä çîðüñîíîîñîî óõàðäàãã¿é.
- ªºäðºã ñýòãýëòí¿¿ä àìæèëòàíä òºðºëõººñºº ë àíõààðëàà õàíäóóëäàã.
- ªºäðºã ñýòãýëòí¿¿ä ãóòðàíãóé ¿çýëòí¿¿äèéã áîäâîë èë¿¿ èõ àç æàðãàëòàé, èë¿¿ èõ ýð¿¿ë ñàðóóë áèå áÿëäàðòàé, èë¿¿ èõ ýð÷ õ¿÷òýé õ¿ì¿¿ñ áàéäàã.
- ªºäðºã ñýòãýëòí¿¿ä õ¿ðýýëýí áóé îð÷íîî íýýëòòýé, áèåý ¿ë áàðüñàí ýðõ ÷ºëººòýé íºõöºë áàéäàëä îðóóëæ, áóñäàä èòãýë ¿íýìøèë òºð¿¿ëæ, óðàì çîðèã îðóóëäàã.
- ªºäðºã ñýòãýëòí¿¿ä óðò íàñàëäàã, õ¿íä ºâ÷íººð ºâ÷èë뺺 ÷ ò¿¿íèéã òýñâýðëýæ, áàãà çîâæ øàíàëäàã.
- ªºäðºã ñýòãýëòí¿¿ä àìüäðàëûí ÷àíàðûã ÷óõàë÷èëäàã. Ýíý áîë ýåðýãýýð ñýòãýäýã ººäðºã ¿çýëòí¿¿äèéí ¿íýí áîäèò ¿çýë áàðèìòëàë.

Òýä ýåðýãýýð ñýòãýñýí ººäðºã ¿çëýýðýý "ýíý áîë ìóó ç¿éë áèø" õýìýýí õ¿÷ ÷àäëàà ñîðèõ íºõöºë áàéäëûã áèé áîëãîäîã. Ñîíãîëòûã òà õèéäýã. Òà çºâ ñîíãîëò õèé. Õóó÷èí áîäîë ñàíààãàà ººð÷èë. Íîðìàí Âèíñåíò Ïèëëèéí õýëñýí÷ëýí "ªºðèéíõºº áîäëûã ººð÷ëºõ àâààñ, òàíû åðòºíö áàñ äàãàæ ººð÷ëºãäºíº." Òàíû õàíäëàãà ãýäýã ººðèéí òàíü óõàìñàðëàñàí ñîíãîëò þì. Õýðâýý òà ãóòðàíãóé ¿çëèéã ñîíãîõ àâààñ, íºõöºë áàéäàë á¿õíèé ñ¿¿äýðòýé òàëûã ë îëæ õàðäàã áîëíî. Ýíý
áîë àç æàðãàëã¿é àìüäðàëûã ñîíãîõ ñîíãîëò õèéæ áàéíà ãýñýí ¿ã. ßìàð øóäàðãà áóñ ñîíãîëò âý!

Амжилт хаана байдаг вэ?

Эх сурвалж:  http://chariote-brooch.blogspot.com/2007/03/blog-post_14.html

     Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэгТэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.

Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.

Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.

Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.

Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.

Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг
Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.

Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.

Монгол бичгийн талаар

Эх сурвалж: http://school79oyu.blogmn.net/62761/mongol-bichig-surah-zuvluguu.html

            Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар үг хэлээ дамжуулах болсон нь хүн төрөлхтний оюун ухааны асар том ололт юм. Эрт цагт санаа бодлоо илэрхийлэх эрмэлзлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сүг дүрс зурах тэргүүтэн болзмол тэмдэг байжээ. Хэл гэдэг орон зай хийгээд цаг хугацаа давхцаж байх үед, харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд харилцааны хэрэглүүр болох үүргээ биелүүлж чаддаг. Мэдээжийн хэрэг хөгжлийн явцад энэхүү орон зайн хамаарал, цаг хугацааны эрхшээлээс гэтлэн мэдээлэл дамжуулах зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд үүний шийдэл нь бичиг үсэг юм. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бүрийн сүг зураг ч өвөг дээдсийн маань нэн эртний үеийн үсэг бичгийн эхлэл мөн. Аливаа юмны дүр зургаар бүхэл өгүүлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дүрс бичиг, утгын бичиг, үет бичиг буй болжээ. Ийнхүү үсэг бичиг боловсрон хөгжсөөр манай эриний өмнөх Х зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ. Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс, дорно зүг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгур, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусгай бичигтэй байсныг судлаачид баталж байна. Кидан нар Х зууны үед их, бага хоёр бичигтэй байсны дурсгал эдүгээ ч олдсоор буй. Домог Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг бид мэдэх билээ. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хэдэргэний домог монгол бичгээр; Бичиг дээр товшиж том үсгээр харах боломжтой Юань улсын судрын 124-р ботиос; Бичиг дээр товшиж том үсгээр харах боломжтой Хоёр дахь нь “Юань улсын судар”-ын 124-р ботид байгаа Уйгур түшмэл Тататунгатай холбогдсон домог юм. Тэнд: “Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг авч дайжаад баригдав. Чингис хаан ухавчлан асууруун: - Даяны иргэд нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөрлөн хааш эчмүй хэмээхэд тэрбээр: ”Түшмэлийн тушаал болой. Үхтэл сахиж угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж” хэмээжүхүй. Хаан зарлиг болж, “Шударга элбэрэлт хүн ажгуу” хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас: Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй хэмээсэнд хаан таалж шадар болгожухуй. Түүнээс хойш засаг зарлага тэргүүтэнд тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан “Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй” гэхэд Тататунга сурснаа өчсөн нь зарлигт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургагтун хэмээн захив” гэсэн байдаг. Түүх Чингис хаан Найманыг 1204 онд эзэлж авсан нь үнэн. Харин энэ үед монголчууд бичиг үсэгтэй болсон хэрэг огт бус бөгөөд монголын зарим аймагт хэрэглэж байсан үсгийг Чингис хаан эзэнт улсынхаа хүрээнд хэрэглэсэн гэж ойлгох хэрэгтэй юм. Олон монголч эрдэмтэн үүнд санал нэгтэй байдаг. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгуржин бичгийн хэлтэй байсан гол баримт бол * 1.Монгол бичгийн хэл XIII-XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. XIII-XIV зууны монголын аман аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиолоос тухайн үеийн монгол үгсийн дуудлагыг олж мэддэг билээ. Хэл гэдэг цөөн жилд амархан өөрчлөгддөг зүйл биш тул бичгийн хэл нь аман аялгуунаас ихээхэн зөрөөтэй байна гэдэг бол тэрхүү бичгийн хэл бичиг үсэг олон жилийн өмнө үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй гэсэн үг юм. * 2.Монголчууд XIII зууны үед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мөр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг. Монголчуудын дунд “уйгуржин монгол бичиг”, “монгол бичиг”, “худам монгол үсэг” анх хэдийд, хаанаас авсан тухай сүүлийн үед судлаачдын олонх нь зөвшөөрч буйгаар, эрдэмтэн Ц.Шагдарсүрэн-гийн судалсанчлан “Монголчууд XIII зуунд согд үсгийг уйгураас дам авч хэрэглэсэнгүй, харин VI-VII зууны үед Монгол, Уйгур хоёр одоогийн Тажикийн дээд өвөг Согд нараас нэгэн зэрэг бичиг үсэг авсан байж болох баримт гарч байна” хэмээсэн буй. Юутай ч монголчууд согд гаралтай бичгийг авч, өөрийн хэлэнд тохируулан боловсоруулж хэрэглэсэн нь 10 зуунаас наашгүй гэж үзэх үндэстэй юм. Тийм ч учраас бид монгол бичгээ мянган жилийн түүхтэй хэмээн ярьж буй. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увидастай бичиг болохыг мэдэрч байсных буй заа. Өөрөөр хэлбэл монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгууны онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ. Тиймээс ч бид энэ XXI зуунд амьдарч буй хэдий ч аль тэртээ хэдэн зууны өмнөх өвөг дээдсийнхээ бодол түүхэнд монгол бичгээр улаачлан нэвтэрч чаддаг . Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр бидэнд авч ирсэн нь монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн маань бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу.

Англи хэл сурах зөвлөгөө

Эх сурвалж: http://chiniih.miniih.com/

 
 
 
 
 
 

Та Англи хэл суръя гэж бодож байна уу, ойрын үед эхлэх гэж байна уу? эсвэл бүр эхэлчихээд үр дүн муутай явж байна уу? Ямартай ч танд би өөрийнхөө зүгээс баяр хүргье. Та эхлэлийг хийж чадлаа. Одоо харин амжилттай үргэлжлүүлэх л үлдлээ. Энэ эрчээрэй танийг урагшлаасай гэж хүсэж байна. Тиймээс доорх зөвлөгөөг би олж ирлээ. Уншаад үзээрэй. Тэгээд хэрэгжүүлээрэй. Та чадна. Өнөөдөр бидэнд ямар нэгэн гадаад хэл заавал байх хэрэгтэй, тэр тусмаа Англи хэл. Дэлхийн аль ч өнцөг булан бүрт явахад тухайн орны хэлийг мэдэхгүй байсан ч Англи хэлийг мэддэг, ядаж ойр зуурхан яриад ойлголцдог бол газардахгүй гэдгийг мэдэрсэн учраас би танд туслахыг оролдож байгаа царай маань энэ. Улс орон, дэлхий дахин маань хором хоромоор глобалчлагдаж байна шүү дээ. Та бүү хоцроорой.
1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.  2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.
5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкийн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь бусадтай нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.
18. Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.
20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаад хүнтэй харилцах нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.
22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдүүлэх. Энэ бол амжилтын үндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеийн хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгүүлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдааг ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгүүлбэр, хэллэг, үгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил үүрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг ер нь бүх зүйлд чухалчлан авч үзэж уйгагүй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.
27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.
28. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай. Дүрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.
29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг үг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илүү үр дүнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илүү үр дүнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгүй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжүүлнэ.
32. Аилваа нэг зүйлийг дотроо төсөөлөөд түүндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ямар үг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа тэр зүйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц үгийг эзэмшсэн хүн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бүхий хуурцганд бүхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний өндөр чадварт хүрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгүүллэгийг унших үедээ монголоор яриад үзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгүй. Ярихад хичнээн хүндрэлтэй байсан ч зогсож болохгүй.
37. Ямар ч аргаар хамаагүй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгүйгээр бүгдийг байгаагаар нь хүлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггүй.
40. Хичнээн зав чөлөөгүй байлаа ч хаяа нэг дүрмийн ном сөхөн хар.
41. Яриандаа сул үг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд өгөх болно.
42. Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн өгүүллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.
48. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.
51. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.
52. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг.
53. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла

Амжилттай сурах 10 зарчим

Эх сурвалж:  http://goolingoo.mn/index.php?c=2884

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

10/05/2011

Хүмүүжил хүнийг бүтээдэг

Нацагийн Багабанди: Титэм үг


Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.


Нэгэн гүн ухаантан “Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. “Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.

“Хүний хүмүүжил түүний төрсөн цагаас эхэлдэг. Нялх хүүхэд хэдийгээр ярихгүй, сонсохгүй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас өмнө буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн гол хүмүүс бол эцэг, эх. Бүх аав, ээж хүүхдээ шилдэг сайн хүн болоосой гэж хүсдэг, үүний төлөө чадах бүхнээ зориулдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хүүхдийг айлгаж хүмүүжүүлнэ гэдэг нь сайн арга ерөөс биш.

Хүүхдүүдийг айлгах замаар тэдэнд зөвхөн жигшүүрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хөөцөлдөмтгий байдлыг төлөвшүүлнэ. “Номхотгох, дарангуйлах, хүчирхийлэх замаар олдсон бүхэн хэврэг хуурамч бөгөөд найдваргүй байдаг”. Хүүхдийг хэт их эрхлүүлж, эрх дураар нь байлгаад байвал хосгүй сайн хүн болчих юм шиг төөрөгдөл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зөв арга биш. “Хэрэв хүүхдүүдэд юу хүссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мөрөөдөн тэнэг зүйл үйлдэх бололцоо олгох юм бол бид хүмүүжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бөгөөд улмаар тэдэнд аливаа муу бүхний эх сурвалж болох тэвчээргүй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчүүд өөрсдийн амьдралын туршлага, үг хэл, үйл хөдлөлөөрөө үр хүүхэддээ хүмүүжлийн тулгын чулууг нь тулж өгнө. Хамгийн чухал хүмүүжлийг хүн өөрөө олж авна. Хүмүүжлийн эд эсийг бүрдүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгчид, үерхдэг найз нөхөд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, үздэг кино, уншдаг ном. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хөдөлмөрч зан чанар төлөвшинө. Сайн хүмүүжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хүүхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай. Сайн хүмүүжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.

Хүмүүжлийн доголдолтой хүний амьдрал нь ч доголдолтой, ажил үйлс нь ч доголдолтой. “Хүмүүжил хүнийг өөрийг нь бүтээдэг” юм. Сайн хүмүүжилтэй хүн мэдээж сайн хүн. Сайн хүмүүжил хүнийг хальтрахад нь тулж, хазайхад нь түшиж, өндийхөд нь тусалж, өөд нь татна. Түүгээр зогсохгүй “сайн хүмүүжил нь хүнийг муу хүмүүжилтэй хүмүүсээс маш найдвартай хамгаална”.

Үг яриа бол хүмүүжлийн асар хүчтэй зэвсэг мөн. Гэхдээ сайн зүйлд үгээр хөтлөхөөс үлгэрлэж дагуулах нь илүү үр дүнтэй. Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко хүүхэд хүмүүжүүлэх үйлстээ үгийн ур чадварыг үлгэрлэн үзүүлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцүү хүүхдүүдтэй” ажилладаг байв. Хүүхдүүд сургуульд сурахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээний төмс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хөдөлмөртэй хослуулсан нь харж хандах хүнгүй, орон гэргүй орхигдсон хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хүүхэд алим боловсрох яагаа ч үгүй, түүхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хүмүүжүүлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хүүхдүүдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хүүхдүүдийн хувьд хамгийн хүсэшгүй зүйлийн нэг. Хэрэг тарьсан хүүхдүүд хэзээ дуудах бол гээд түгшээд хүлээгээд байж. Их удаан айж түгшин хүлээсэн боловч дуудсангүй.

Намар боллоо. Хүүхдүүд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хүн бүрт ургацын дээжээсээ өгдөг уламжлалтай, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Өдрийн хоолон дээр хүүхэд бүрийн өмнө өөрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нөгөө хэргийн эздийн өмнөх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгүй байна гээд дор бүрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр үед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгүй байна гэв үү? Та нар өөрсдийнхөө жимсийг аль эрт хураачихсан шүү дээ гэж тэр нухацтай нь аргагүй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгүй. Түүнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгүй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагүй гэж нөгөөдүүлийн нэг нь хожмоо их нэр хүндтэй хүн болоод дурсамжиндаа өгүүлсэн байна.

Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хүүхдэд техникийн сэтгэлгээ төлөвшүүлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн үедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шүүмжлэх аястай байснаа бүтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хүүхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн зөндөө зүйлийг таниулж мэдүүлнэ. Тоглоомоор хүүхдийн зан авирын төлөвшилтийг залж чиглүүлэх боломжтой. Хүн өөдтэй хүмүүжихийн чухал үндэс нь түүний зан авирын төлөвшилт. Тоглоом хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. “Хүүхдийн тоглоомонд асар гүнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зүгээр ч нэг үг биш.

Хүүхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бүхий хүмүүжилгүйгээр өв тэгш хүнийг өсгөн бойжуулж болохгүй”.

Эх нь хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. “Хэнээс төрсөн нь бус, хэнтэй нийлдэг нь л хүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлно” гэх үг бий. Найз нөхдөөр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дүгнэдэг нь аль ч үндэстний нийтлэг үнэлэмж. Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг үйхэд л хоол чинь бүхлээрээ хор болдог шиг хүн нэг л буруу зүйлд оролцоод эхэлбэл хүмүүжил нь бүхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хүн бүр мэдэж байх учиртай.

Хүүхэд залуусыг зөвхөн муу занд сургахгүй байхад хүмүүжил хэрэгтэй төдийгүй бас тэднийг сайн талаар өөрчлөхөд хүмүүжил зайлшгүй шаардлагатай. “Хүмүүсийг өөрчлөхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Түүнд үзүүлэх нөлөө нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хүмүүжлийн гол үүрэг нь хүнийг ямар ч нөхцөлд хүн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хүнд сорилт шалгалт, бэрхшээл хүндрэл учирлаа ч гэсэн хүнээрээ үлдэж чадах хүн байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх зарчим болох ёстой.

“Хүмүүс бол сайн арчилж тордохгүй бол олигтой ургадаггүй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зүйрлэл бий. Ер нь муу хүмүүжилтэй хүнийг дахин хүмүүжүүлэхээс хэцүү зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай өвөг дээдэс тунчиг зөв онож хэлсэн байна. Гэхдээ буруу өсгөсөн, муу хүмүүжилтэй хүн бүрийг бүрмөсөн алдагдаж гүйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сүүл газар хүрэх үед л засрах байхдаа гэж үзэж зөнд нь хаяж болохгүй.

Тэдэнд хүн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хүн өөрөө хичээж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хүмүүжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хүртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хүн буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино.

Хүнийг хүмүүжүүлэхэд гардаг том, жижиг алдаа зөндөө бий. “Хүмүүжүүлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал”. Хүүхэд бүрт өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь томчуул өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгүй гэдэг.

Ямар ч үед, ямар ч асуудлаар алтан боломжууд хүүхэд, залуус та нарыг хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нүдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бүх бүтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хүмүүжил олсон хүн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хүрэх боломж хүн бүрт бий. Яагаад гэвэл “хүн бүр сүүлчийнхээ өдрийг хүртэл өөрийгөө хүмүүжүүлж байх ёстой”.

10/03/2011

Мэдлэг бол хүч

Нацагийн Багабанди: Титэм үг

       Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм.
       Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг - үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна.
       Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. “Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ” гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг.
 Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго. “Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ. Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл “олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх. Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөлгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор”.
 Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой” гэдэг юм. Харанхуй бүдүүлэг байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх. Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст mангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. “Бүү мэд. Мэдсэнийг бүү ав” гэх энэ хараалыг адгаас адаг хараал гэж дээдэс үздэг байжээ. Хоёр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй. Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ёс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно. Ямар ч боловсрол ёс суртахууны боловсролоос дээгүүр тавигдах ёсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. “Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй” гэж аугаа их ухаантан сэрэмжлүүлсэн байна.
Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй” гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна.

“Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” юм.
 Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. “Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил”. Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй. Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол мэдлэг боловсролтой бол. “Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг” юм.

“Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.