Манай хамт олон улиран
одож буй жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж,
шинэ жилийн баяраа тэмдэглэн, шилдгүүдээ шалгаруулж, оны аваргаар
математикийн багш М.Басан тодорлоо.
Ирээдүйн эзэд
Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.
Бидний амжилт
Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.
Эрхэмлэх зарчмууд
Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах
Сургалтын орчин
Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.
Сургалтын үр дүн
Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.
12/30/2012
Сурагчдын шинэ жил
Манай сурагчид шинэ
жилийн баяраа тэмдэглэж, улиран одож буй ондоо амжилт бүтээл арвинтай байсан
шилдгүүдээ тодруулан өвгөн аавын бэлэг гардууллаа.
Шинэчилсэн хөтөлбөр
Манай сургуулийн
математик, англи хэлний багш нар Баянгол дүүргийн мэргэжил нэгт багш нартаа
шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа арга зүйгээрээ сургалт зохион
байгууллаа.
Сурагчийн өөрөө удирдах байгууллага
Энэ хичээлийн жилд
сурагчийн өөрөө удирдах байгууллагыг Орос хэлний багш Лхагвабаяр тэргүүтэй
залуу багш нар удирдан ажиллуулж байна.
10/09/2012
Алтан намар наадам
БТГЗ-н ЗАН-ийнхэн уламжлалт "Алтан намар" наадмаа зохион байгуулж, ЗАН-үүд мэндчилгээ явуулж, идээ ундаа, ургацын дээжээрээ ширээ засан биенээ дайлж, түүх нийгтийнхэн 1-р байрыг эзэллээ.
БТГЗ-н ЗАН-ийнхэн
Гадаад хэлний ЗАН-ийнхэн
МХУЗ-ын ЗАН-ийнхэн
БТГЗ-н ЗАН-ийнхэн
МХУЗ-ын ЗАН-ийнхэн
10/05/2012
Хичээлийн шинэ жилийн нээлт
Манай хамт олон 48 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж шавь нараа хүлээж авлаа.
Шинэчилсэн хөтөлбөрийн сургалт
Манай багш нар 8 сарын 15-20ны хооронд шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд сургалтанд сууж, идэвхтэй сургалтын олон арга сурч авлаа.
9/30/2012
Эцэг эхчүүдтэй гэрээ байгууллаа
Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн ......... ангийн сурагч
....................... овогтой ...........................
Суралцагчийн
эрүүл мэнд аюулгүй
байдлыг хангах
гэрээ
Эцэг эхийн үүрэг:
· Хүүхдийн
хичээлд ирж очих маршрутыг гарган хүүхдээ
хичээлд нь хүргэж өгч авах, ирж очих
цагт нь хяналт тавих /цагаас хэт эрт ирэх, тараад гадуур сэлгүүцэх г.м/
Хүргэж өгөх, авах хүний нэр
1..................................................
утас...........................
2..................................................
утас..............................
3 ..................................................утас
.........................
· Хичээлийн
бус цагаар хүүхдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг бүрэн хариуцах /замын осол,
гэмтэл, хальтиргаа, гулгаа, хулгай дээрэмд өртөх, хорт зуршил, бусдад уруу
татагдах зэрэг хэрэг зөрчлөөс сэргийлж хяналт тавих/
·
Хүүхдийг замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал
хэвшилд сургах
· Сургууль,
эмч, багшийн зүгээс сурагчийн эрүүл мэндийн талаар тавьсан шаардлагыг цаг
тухайд нь биелүүлэх
Эцэг эхийн эрх:
· Сургууль,
багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах
· Хүүхдийнхээ
хичээлд суух, зөвлөгөө авах
· Хүүхдийнхээ
мэдлэг, чадвар, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан
тодорхойлолттой танилцах
Багшийн үүрэг:
·
Сурагчийг хичээлд ирэхэд нь эцэг эх, асран хамгаалагчаас
хүлээн авч, тарахад нь хүлээлгэн өгөх
·
Хичээл тарахаас 5 минутын өмнө сурагчдад замын хөдөлгөөнд
зөв оролцох талаар санамж, зөвлөгөө өгөх
·
Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар судалгаа
хийж эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах
Багшийн
эрх:
·
Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй эцэг
эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих /хамран сургах тойргийн
сургуульд шилжүүлэх хүртэл/
·
Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг эх, асран
хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад
гомдол гаргаж, шийдвэрлүүлэх
Суралцагчийн
үүрэг:
·
Хичээлд ирж очих үед зам хөндлөн гарахдаа гэрлэн дохио,
гарцаар гарах
·
Сургуульд ирж очихдоо эцэг эхийн гаргаж өгсөн маршрутын
дагуу явж, хичээлд ирэх, тарах цагийг баримтлана.
·
Хичээлийн хэрэглэл, цүнх, гар утас бусад эд зүйлсээ
хулгайд алдахаас сэргийлж, ариг гамтай эдэлнэ.
·
Гудамж талбай, олон нийтийн газарт дэг журам, сахилга
батыг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, замын хөдөлгөөнд оролцохдоо
анхаарал болгоомжтой оролцоно.
Гэрээ байгуулсан:
Анги удирдсан багш ........................................../ /
Эцэг эх /асран
хамгаалагч/................................../ /
Гэрээг хянасан:
Сургалтын менежер
............................................../ /
2012 оны ......
сар ....өдөр
Зуны сургалт
Солонгосын сайн
дурын
олон улсын холбооны оюутнууд 2012.07.28 - 08.11 хүртэл тус сургуульд
ажиллаж, англи хэл, солонгос хэл, такевондо, гар урлал гэсэн 4 чиглэлийн
дугуйлан хичээллүүлж, 84 сурагч хамрагдлаа. Мөн сургуулийн дотор хананд
болон урлаг зааланд хөөрхөн зургуудыг зурж орчин бүрдүүлж өглөө.
4/06/2012
Сурагчдын амжилт
Улаанбаатар хотын технологийн олимпиадад манай сургуулийн 11е ангийн сурагч Амартүвшин 1-р байр, 11а ангийн сурагч Урантуяа 4-р байр эзэлсэнд баяр хүргэе. Эдгээр сурагчдыг бэлтгэсэн технологийн багш О.Эрдэнэцэцэгт талархал илэрхийлье
4/05/2012
Монгол бичгийн бага хурал
2012 оны 04 сарын 26-нд Манай сургууль дээр монгол бичгийн бага хурал явагдаж, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид ирж оролцоно.
Сургалт
Сурагчдын 3-р улирлын амралтаар багш удирдлагууд олимпиад уралдаан тэмцээнд оролцохоос гадна үндэсний хөтөлбөрийг турших лаборатори сургууль болсны хувьд 2-5 хоногийн сургалтанд бүрэн хамрагдлаа.
Үндэсний хөтөлбөрийг турших үйл ажиллагаа нь манай сургууль дээр 3сарын 28-аас 5сарын 28-ныг дуустал 2 сарын хугацаанд явагдах юм. Үүнд туршихаар дараах 12 бүлэг сонгогдлоо.
5б анги анги удирдсан багш З.Цэрэнжаргал математик
5в анги анги удирдсан багш Н.Гантөмөр англи хэл
5г анги анги удирдсан багш Б.Алтанзул байгаль шинжлэл
IXа анги хичээл заах багш Г.Нарансайхан биологи
9а анги хичээл заах багш Ц.Оюунгэрэл
О.Сэлэнгэ англи хэл
9б анги хичээл заах багш Э.Тунгалагтуяа математик
9д анги хичээл заах багш Г.Мөнх-Эрдэнэ физик
9е анги хичээл заах багш Г.Энхмаа хими
10б анги хичээл заах багш Г.Хишигсайхан биологи
10в анги хичээл заах багш Ө.Манлайжав физик
10д анги хичээл заах багш С. Мөнх-Эрдэнэ математик
10е анги хичээл заах багш П.Байгальмаа хими
Олимпиадын амжилт
Манай сургуулийн математикийн багш М.Басан Улаанбаатар хотын мэдээлэл зүйн багш нарын олимпиадад тэргүүн байр эзэлж алтан медаль, химийн багш Г.Энхмаа химийн багш нарын олимпиадад хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль авсан явдалд сургууль хамт олны өмнөөс баяр хүргэе.
3/26/2012
Эх хэл - Их мэдлэгийн суурь
С.Одонтуяа
Аавын ухаан
Бүх нийтээрээ хүүхдүүддээ орос хэл сургахыг эрмэлздэг, орос сургуульд уралдан өгдөг байсан 1970-аад онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны даргаар ажиллаж байсан аав минь ээжтэй зөрөн байж бүх хүүхдээ монгол сургуульд өгчээ. Хавь ойрынх нь хүмүүс хачирхан ярьдаг ч байж. Төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд орос сургуулийн захирал руу ганц утасдаад л хүүхдүүдийнхээ асуудлыг шийдчих боломж байсаар атал яагаад ингэсэн юм бол ? Эгэл даруухан харагдах гээгүй нь л лавтай. Би л лав тэр үед зуслангийн бүх хүүхдүүд орос сургуульд яваад би орос хэлгүй үлдчих гэж байгаа юм шиг санагдахдаа аавдаа гомдоллож л байсан юмдаг. Тэр үед аав минь олон үг ярьсангүй “Миний охин том болоод ойлгоно доо” гэж суусансан. Хожим их сургууль төгсөөд ажил хийж байх үедээ л аавын ухааныг ойлгож билээ. Хар багаасаа гадныхан дунд байж, гадаад хэлний орчинд өссөн найзууд, хамт ажиллагсад маань ихэнх зүйлийг монгол сэтгэлгээ, монгол уламжлал, нөхцөл байдалтай уялдуулан сэтгэх, шийдвэрлэх чадвар, дадал хомс болохыг тэгэхэд л анзаарсан. Монгол хэл дээр анхдагч мэдлэг, мэдээллээ авч байсан хүмүүст монгол орчинд ажиллахад төдийлөн бэрхшээл ажиглагддаггүй. Суурь сэтгэлгээ нь монгол болохоор л тэр байх. Эх хэлээрээ суурь мэдлэг, мэдээллээ олж авсан хүн л эх оронч сэтгэлгээтэй болж төлөвшдөг. Энд л аавын ухааныг ойлгож, биширч билээ. Орос сургууль төгсөөд орост ажилласан хүн надад тэндхийн сэтгэлгээнд дастлаа бас зовсон тухайгаа ярьснаас үүдээд надад “яагаад багаасаа харь хэл сурсан хүнд бидний боддог шиг дардан зам нээгдэхгүй харин ч харилцааны бэрхшээл үүсээд байна” гэдгийг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Боловсролын онолчдын үзэж байгаагаар хүүхэд 12 нас хүртлээ бүх мэдээллийг эх хэл дээрээ авч байж ойлголт, мэдлэгийнх нь суурь баттай тогтдог ажээ. Хэдийгээр 5, 6 настайгаасаа гадаад хэл үзэхэд дуудлага цэвэр, тухайн хэлний мэдрэмж сайтай болж төлөвшдөг ч эх хэл ч үгүй, гадаад хэл ч үгүй (энд би аль нэгэн хэлийг төгс, төрөлх мэт эзэмшихийг ойлгож байна) үлдэх нь олонтаа. Зүгээр сайхан эрлийз сэтгэлгээтэй болчих нь хэвийн үзэгдэл. Монгол хүн байтлаа сарнаас буусан юм шиг энгийн зүйлсийг ойлгож ядаад, гадаад юм уу гэхээр монгол ч юм шиг мушгиж ойлгоод учраа олохгүй явдаг цөөнгүй хүн бол багаасаа харь хэл халтарласан “хагас бэлэн бүтээгдэхүүнүүд” болой.
Хэлгүй бол хөлгүй
Гадаад хэл сурахын ач холбогдлыг үгүйсгэх гээгүй гэдгийг минь уншигч та сайн ойлгож байгаа гэж найдаж байна. Эх хэлээ сайн сурчихаад дараагийн хэл рүүгээ орвол мэдлэг, ойлголт тань илүү баттай байх болно гэж хэлэх гээд байгааг минь бас ойлгоорой. Хүүхэд байгаль дэлхий, орчин тойрон, эх түүх, юмс үзэгдлийн тухай анхдагч ойлголт мэдлэгээ эх хэл дээрээ авч байж цаашид илүү өргөн мэдлэг, мэдээллийг баттай хүлээн авах суурь тогтдог. Сургууль дээрээ л харь хэлний орчинд байгаад гудамжинд гарахаар эх хэлнийхээ далайд “живээд”, зурагт, хэвлэл мэдээлэл нь эх хэл дээр байхад, сурах бичиг нь гадаад хэл дээр байгаад байхад “эрлийз” сэтгэлгээнээс өөр юу ч хүүхдийн балчир оюунд тогтохгүй. Үеийнхэнтэйгээ яг таг ойлголцож, мэдэрч чадахгүй “тарчилж” комплекст орж байгаа цөөнгүй хүүхдүүдийг хараад би сэтгэл эмзэглэж, бид тэдэнд тус болох гээд ус болж байх шиг санагддаг. Хэрвээ хүүхэд тань өсч том болоод “Монгол оронд ажиллаж амьдрах ёсгүй, эсвэл гадаадынхантай л харьцаж, ажиллаж амьдарна” гэж төлөвлөж байгаа бол өөр хэрэг ээ. Тэгвэл хожим ажиллаж амьдрах орчинд нь анхнаас нь сургах, хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Би Монгол орондоо ихийг хийж, эх орондоо оюун билгээ зориулах ирээдүйн иргэдийн тухай ярьж байгаа болохоор жаахан туйлшраад байгаа санагдаж болох юм. Хэлгүй бол хөлгүй гэж хэлцэж ирсэн ард түмний үрс гадаад хэлийг сурах ёстой, бүр сайн сурах ёстой. Гэхдээ... Өнөөдөр нийгмийн тодорхой давхаргын гишүүдэд хүүхдээ итгээд өгчихөөр олигтойхон сургалт, орчин бүхий сургууль хуруу дарам байгаа нь үнэн. Багш нарын авч байгаа цалин нь сургахыг зорьж байгаа боловсролтойгоо яагаад ч дүйцэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь ч аргагүй юм шиг. Иймд бид нар ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг цогцоор нь нэн даруй шийдэх хэрэгтэй нь харагдаж байна. Гайгүй орчин нөхцөл бүрдүүлсэн сургуулиуд нь “хэрэглэгчдийн” шаардлагаар арга буюу “гадаад хэл дээрх сургалттай” болох болно. “Монгол хэл дээр сургалттай” гэчихээр хүүхдээ өгөхөө больчихно гэж эмээдэг бололтой юм. Гэтэл Орчлон зэрэг цөөн сургуулиуд дунд ангиа төгстөл нь эх хэл дээр нь сургалтаа явуулаад, хажуугаар нь гадаад хэлийг сайн сургаж болоод л байна шүү дээ. Эх хэлээ төгс эзэмшсэн хүмүүс л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай байдаг. Ерөнхийлөгч Ф.Рузвельт саа өвчинд дайрагдан тэргэнцэр дээр хадагдсан ч эх хэлээрээ уран яруу илтгэх, сэтгэх чадварынхаа ачаар Америкийн ард түмнийг хөгжилд дэвшилд дагуулж, бэрх цагийг эв нэгдэлтэй туулахад нэгтгэж чадаж байсан. ЮНЕСКО-оос эрхлэн гаргадаг “Курьер” сэтгүүлээс нэгэн нийтлэл уншсан минь санаанд тодхон үлджээ. Бичиг, хэл ярианаас үүдэн тархинд үүсэх хөөрөл, саатлын голомт үндэстэн бүрт харилцан адилгүй байдаг ажээ. Хятад мэт дүрс бичигтэй ард түмнүүд бичиг үсэг ойлгох, ярианы ухах цэгүүд нь тархины урд хэсэг, дагзны хавьд төвлөрдөг байхад монгол мэт залгамал хэлтэй, авиа үсэгтэй ард түмнүүдийн хэл яриа хүлээн авах цэг чамархай орчимд төвлөрдөг г.м. Энэ нь юуг харуулж байна гэхээр монгол сэтгэлгээ монгол хэл, бичгийн орчинд л төлөвшинө. Монголоо гэх сэтгэлтэй хүнийг Монголдоо л бэлтгэхээс биш гаднаас “импортолж” чадахгүй ээ гэсэн үг. 12 нас хүрээд эх хэлний ойлголт, үндсэн сэтгэлгээ нь тогтворжоод ирэхээр л гадаад хэлийг үзсэн шиг үзэх нь зохистой гэдгийг онол, практик харуулаад байна. Амьдралаас зөрөх хэрэггүй. Өнөөдөр нийгмийн хөдөлгөгч хүч, зүтгүүр нь болж яваа шилдэг хүмүүсийн дийлэнх нь эх хэлээрээ анхдагч мэдлэгээ олж авсан хүмүүс гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй биз. Гэхдээ хэт монголчирхож туйлшрах хэрэггүй гэдгийг онцолж хэлмээр байна. Гариг гэхээ болиод хуучин бичлэгийн дуудлагаар нь “гараг” гэж ярьж бичлээ гээд юу хожив? Хэрвээ тэгэхдээ тулбал нулимс гэхийн оронд “нилбасу”, дээл гэхгүй “дэбэл” гэж байх ёстой болно. Хэл бол байнга хувирч хөгжиж байдаг жамтай зүйл бөгөөд үүнийг ухрааж, хэт монголчирхох нь эх хэлээ дээдэлж байгаа хэрэг огтхон ч биш. Гадаад хэл эрдмийн түлхүүр мөн юм бол эх хэл бол их мэдлэгийн суурь гэж мунхагласнаа та бүхэнтэй хуваалцах гэж үүнийг тэрлэв.
Subscribe to:
Posts (Atom)