Ирээдүйн эзэд
Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.
Бидний амжилт
Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.
Эрхэмлэх зарчмууд
Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах
Сургалтын орчин
Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.
Сургалтын үр дүн
Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.
9/14/2015
Хүүхдийн спортын V их наадмын нээлт амжилттай боллоо.
Хүүхдийн спортын их наадмын нээлтийг 2015.09.12-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Спортын их наадмын нээлтэнд урлаг соёлын уран бүтээлчид хүрэлцэн ирж аян дуугаа өргөсөн бөгөөд, УБ хотын 9-н дүүргээс ЕБС-ийн сурагчид хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээг сонирхлоо.
28-р сургуулийн ахлах ангийн сурагчид
9/11/2015
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 24.1, Засгийн газрын 2009 оны 143 тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэл
1.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэл
1.3 Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэл
1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр:
1.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэлээр:
1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэл
1.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэл
1.3 Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэл
1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр:
а. Нутгийн захиргааны байгууллагаас шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг хэлэлцэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө цахим хуудас, мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулж, иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгах;
б. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагын цахим хуудсанд байрлуулах;
в. Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагаас олгодог үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тухайн зөвшөөрлийг авахад шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг байгууллага бүр цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан шинэчлэх;
г. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламж, хандиваар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тогтмол шинэчлэх;
д. Нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний нэр төрөл, тухайн үйлчилгээг авахтай холбоотой бүрдүүлэх материалын жагсаалт болон тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр шинэчилж, цахим хуудсанд байрлуулах;
1.2 Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэлээр:
а. Албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байх;
б. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, холбоо барих утас, и-мэйл хаяг болон зургийг байгууллагын цахим хуудсанд байрлуулж, өөрчлөлт орсон тухай бүр шинэчлэх;
в. Ажлын байрны сул орон тоог цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;
1.3 Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр
а. Байгууллагын өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудсанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг бүрдүүлэх;
- тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
- өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор;
- дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
б. Жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;
в. Санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;
г. Тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;
д. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;
е. Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх
9/10/2015
Архивын улсын үзлэгт бэлтгэж байна
2015-2016 оны хичээлийн жилийн эхэнд Архивын улсын үзлэг явагдаж гэж байгааг угтан 28-р сургуулийн багш ажилчид Архивын улсын үзлэгт бэлтгэж байна.
Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсэг болон, Баримт бичиг нягтлан шалгах комисс байгуулан ажиллаж байна.
Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсэг болон, Баримт бичиг нягтлан шалгах комисс байгуулан ажиллаж байна.
Subscribe to:
Posts (Atom)