Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

3/24/2016

Амжилт

Нийслэлийн Мэдээлэл зүйн олимпиадаас Анхбаяр багштай баг бүгд медалийн эзэд боллоо. 


3/13/2016

Шатарын тэмцээн

Шатрын багийн тэмцээн амжилттай боллоо.
A,B,С гурван зооны тэмцээн болж нэг болон хоёр дугаар байрыг Тунагалаг-туяа багштай 10е
анги эзэлж харин гуравдугаар байрыг Идэрбаясгалан багштай 8е анги эзэллээ.
Тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.






Эх орон-8 хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв монгол хүүхэд” дэд хөтөлбөрийн хүрээнд  “Эх орон-36” хүүхэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүүхэд бүрийн ур чадварыг хөгжүүлж бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж. 
Эх орон-8 хөтөлбөрийг сургуулийнхаа 8-р ангийн 4н бүлгийн 200 сурагчийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.