Ирээдүйн эзэд
Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.
Бидний амжилт
Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.
Эрхэмлэх зарчмууд
Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах
Сургалтын орчин
Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.
Сургалтын үр дүн
Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.
4/30/2018
4/27/2018
4/20/2018
ЭХ ХЭЛНИЙ МИНЬ ЯРУУ ТАНСАГ, АЯЛГУУ ТӨСЛИЙН ТАЙЛАН-СУРГАЛТ ЯРУУ БӨГӨӨД БАХАРХАЛТАЙ, ӨГӨӨЖТЭЙ БӨГӨӨД ХҮНДЭТГЭЛТЭЙ, ЗОЧИНТОЙ БАС ТВ-9-ИЙН БИЧЛЭГТЭЙ, ДУРСАМЖТАЙ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
3000 долларын энэ төслийг санаачлан хэрэгжүүлж сургалт, сургалтын орчин,
сурагчдын авьяасыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж буй дайчин,
чадварлаг менежер С.Жаргалмаа, багш Ш.Уртнасан болон залуу багш Д.Хандсүрэн, Х.Сайханцэцэг, О.Эрдэнэтуяа нар,
төслийн бичлэгт яруу дуу хоолой, уран чадварлаг уншлагаараа оролцож
шүлэгч найзуудаараа хүрээгээ тэлэхээр ажиллаж байгаа 5Д ангийн сурагч
Э.Энхзаяа, 5Б ангийн сурагч С.Дашням нартаа баяр хүргэе. Мөн мэдлэг,
мэдрэмж, чин сэтгэлээрээ нэгдэн ажилладаг БАЗАН-ийн нийт багш нартаа амжилт хүсье.
4/19/2018
Ш.Уртнасан багштай 5д анги "Эрчим хүчээ хэмнэе" хэлэлцүүлэгт хичээл зохион байгуулав.
Сурагчид 8 багаар мэдээллээ цуглуулж, үзүүлэн материалаа хамгийн хямд төсөв зүйлсээр үзэмжтэй хийж, эдийн засгийн тооцоо, судалгаа бүхий илтгэлийг хүүхэд бүрийн оролцоог үнэлэх байдлаар уран илтгэж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд хүүхэд бүр өөрсдөө үлгэрлэн манлайлж гэр, сургууль орчиндоо эрчим хүчээ хэмнэж байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрэв. Тус ажилд нийгмийн ажилтнууд зочин багшаар оролцлоо.
4/18/2018
4/16/2018
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХОГГҮЙ СУРГУУЛЬ – 28” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Үйл ажиллагааг нээж Сургуулийн захирал Ц.Манахүү үг хэлэв.
Нээлтэд Баянгол дүүрэг ЗДТГ-ийн тохижилт ногоон
байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Мандахнаран, 10а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн
Д.Эрдэнэчимэг нар үг хэллээ.
Анги тус бүрийн Эко уриа барьсан сурагчид тайзан дээр уриаг
танилцуулж, сургуулийн нийт сурагчдад уриаллаа.
“Хоггүй сургууль-28” үйл ажиллагаанд
зориулан “Хоггүй хотын соёлтой хүүхэд болцгооё” уриан
дор С.Жаргалсайхан багштай 3е ангийнхан ангидаа
зохион бичлэг, гар зураг, шүлгийн
уралдааныг амжилттай зохион явуулсан байна.
Эко клубын сурагчдаас төлөөлж 10а ангийн сурагч
Ц.Болор хог хаягдал болон хогоо хэрхэн ангилан ялгаж хаях талаар мэдээлэл өглөө.
4/11/2018
4/10/2018
МҮОНРТ, WWF, Туул голын ай савыг хамгаалах газраас хамтран зохион байгуулсан "Ногоон тууз" аяны хүрээнд нийслэлийн ЕБ-н лаборатори БГД-ийн тэргүүний 28-р сургууль дараах ажлуудыг зохион байгууллаа.
Тус сургуулийн "Ногоон дэлхий" эко клубын сурагчид Туул голыг цэвэрлэх ажилд оролцлоо.
"Усны бохирдол, түүний сөрөг нөлөө, бууруулах арга зам сэдэвт сургалтанд 6-12 дугаар ангийн нийт 100 сурагчдыг хамрууллаа.
6-11-р ангийн сурагчдын дунд "Туул голоо хамгаалахад миний оролцоо" сэдэвт гар зургийн уралдааныг тус тус зохион байгууллаа. Энэхүү аянд нэгдэхийг БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийг уриалж цомоо шилжүүлж байна.
4/09/2018
"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ" хөтөлбөрийн хүрээнд "ХОГГҮЙ СУРГУУЛЬ 28" аянаар дараах сургалт, үйл ажиллагааг зохион байгууллаа.
"Хоггүй сургууль-28" аяны хүрээнд 4 сарын 4-ны I, II ээлжийн 3-р цаг дээр 1-12-р ангид хичээл орж байгаа багш
нар “Хоггүй орчин Бидний ирээдүй” сэдэвт хичээлийг сурагчдад амжилттай заалаа.
"Хоггүй сургууль-28" аяны хүрээнд 4 сарын 5-ны өдрийн 12 цагт 6-12-р ангийн 111 (анги бүрээс 3 сурагч) сурагчдын дунд Эко зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан, “Хогоо ангилж ялгахын ач холбогдол” сургалт зохион байгууллаа.
"Хоггүй сургууль-28" аяны зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөг багш ажилчдад танилцууллаа.
"Хоггүй сургууль-28" аяны хүрээнд 4 сарын 5-ны өдрийн 12 цагт 6-12-р ангийн 111 (анги бүрээс 3 сурагч) сурагчдын дунд Эко зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан, “Хогоо ангилж ялгахын ач холбогдол” сургалт зохион байгууллаа.
Subscribe to:
Posts (Atom)