Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

4/24/2019

Ажилд урьж байна


Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд ХӨГЖМИЙН БАГШ, НОМЫН САНЧ-ын орон тоонд багш, ажилтан шалгаруулж авна.
Ажилд орохыг хүсэгч нь дараах материалыг бүрдүүлэн сургуулийн бичиг хэргийн ажилтанд өөрийн биеэр авчирч өгнө үү. Үүнд:  
       1.  Төрийн албан хаагчийн анкет /Алдаагүй зөв бөглөн, цээж зураг          наасан байх/
       2.  Мэргэжлийн диплом, хуулбар
       3.  Багшлах эрхийн үнэмлэх, хуулбар
       4.  Мэргэжлийн зэргийн үнэмлэх, хуулбар
       5.  Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 2 жилийн/

Холбоо барих утас:
94453650/ажлын бус цагаар залгахгүй байхыг хүсье/

4/20/2019

УИХ гишүүн Д.Лүндээжанцангийн ивээл дор зохион байгуулагдсан "Англи хэл"-ний тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.

ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд Алтан хонх Англи хэлний тэмцээнд БГД-ийн  28, 40, 46, 47, Монгени болон Оюуны ундраа цогцолбор сургуулийн зургаан багийн 72 сурагч, 10 багш амжилттай оролцлоо. Олимпиадад багийн мэндчилгээ, дүрэм болон зөв бичих (үсэглэл) багийн ахлагчийн тэмцээн зэргээр сурагчид Англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөж Баянгол дүүргийн 28-р сургуулийн баг тэргүүн байранд шалгарлаа. Амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.





4/19/2019

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн "Воллейбол"-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.

I-р байр Идэрбаясгалан багштай 11Г анги
II-р байр Байгалмаа багштай 11А анги
III-р байр Мягмарсүрэн багштай 10Б анги 
Эрэгтэй шилдэг тоглогчоор: 11Г ангийн сурагч Ганжигүүр
Эмэгтэй шилдэг тоглогчоор: 11А ангийн сурагч Энхтуул нар тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.




4/18/2019

"Хүслэн - 2019" загварын шоу амжилттай боллоо.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 28 дугаар сургуулийн сурагчдын дунд "Хүслэн - 2019" загварын шоу амжилттай зохиогдож шилдгүүдээ тодрууллаа.
1. Гоёлын төрөлд:
I-р байр Б.Эгшиглэн ахлагчтай 7А анги
II-р байр Ган-Өлзий ахлагчтай 8В анги
III-р байр Хандсүрэн ахлагчтай 10Б анги
IV-р байр Энхтуул ахлагчтай 11Г анги
V-р байр ЭНхжаргал ахлагчтай 9В анги
2. Үндэсний хувцасны төрөлд:
I-р байр Мөнхжин ахлагчтай 11А анги
II-р байр Уянга ахлагчтай 10А анги
III-р байр Мөнхсувд ахлагтай 9Е анги
IV-р байр Дэлгэрмөрөн ахлагчтай 9Д анги
3. Авангард буюу Уран сэтгэмжийн төрөлд:
I-р байр Халиун ахлагчтай 7Д анги
II-р байр Сугарсүрэн ахлагчтай 7А анги
III-р байр Эгшиглэн ахлагчтай 10В анги
IV-р байр Сэрчмаа ахлагчтай 10д анги
V-р байр Авидмаа ахлагчтай 6А анги
Шилдэг загвар өмсөгчөөр: 10А ангийн сурагч Гантөгс нар тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.








"Монголын хүүхдүүд" урлагийн наадамд уран нугаралт, бүжгийн төрлөөр амжилттай оролцлоо.

Уран нугарал: Чулуунчимэг, Цэлмүүн нар I-р байр
Бүжгийн төрөлд: Гоо хамтлаг III байр
Амжиллтай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.



4/03/2019

Өнөөдөр сурагчдын өөрөө удирдах байгууллагын сурагчид, чиглүүлэгч багш нарын уулзалтыг хийлээ.

Сурагчдын зөвлөлийн сурагчдыг Д.Энхтайван, Эко клубыг багш Г.Хишигсайхан, Өсвөрийн сэргийлэгч клубыг багш Нарангарав, Сурлага клубыг багш Мөнхзул, Ёс зүйн клубыг багш Сайнзаяа, Ангийн дарга нарын клубыг Х.Мэндбаяр, Эмч клубыг эмч Б.Баярмаа нар чиглүүлэн ажиллахаар боллоо. 4-р улиралд анги хамт олон, сургуулиараа 4 дадал хэвшилд суралцахыг та бүхэндээ уриалж байна.
1. Анги хамт олны таслалт, хоцролтыг багасгах "Эртэч шувуухай" аян
2. Хог хаягдлыг багасгах "Хоггүй цэвэр анги" аян
3. Завсарлагааны дэг журмыг сайжруулах "Баруун гарын дүрэм" баримтлах
4.Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлийг багасгах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Сурагчдад зөв дадал хэвшилд суралцуулахад хүн бүхний оролцоо чухал тул ТА БҮХЭН ДЭМЖИЖ, БИДЭНТЭЙ ХАМТАРЧ ажиллахыг хүсэж байна.
Сурагчдын зөвлөлийн сурагчид, чиглүүлэгч багш нар

ГХЗАС зохион байгуулсан Авьяаслаг 28 чууд уралдаан амжилттай боллоо.

1--р байр Цэцэгдэлгэр Өргөмжлөл, Мөнгөн шагнал 
2-р байр Тогтуур.,Хуаныш Өргөмжлөл,Мөнгөн шагнал 
3-р Мягмарсүрэн , Мөнгөн Өргөмжлөл, Мөнгөн шагнал 
Тусгай байр Жаргалсайхан, Октябрь Өргөмжлөлөөр шагнагдлаа.Мөн багаараа идэвхи гарган оролцсон Захиргаа аж ахуйн багдаа баярлалаа.Та бүхэндээ гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе.