Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

5/11/2019

Ногоон дэлхий

БҮХ_НИЙТЭЭР_МОД_ТАРИХ_ҮНДЭСНИЙ_ӨДРИЙН_МЭНД_ХҮРГЭЕ.
Нийслэлийн ерөнхий боловсролын ЛАБОРАТОРИ 28 дугаар сургуулийн #эко_зөвлөл болон сургуулийн🏢 сурагчид👦👨👧👩 сургуулийн орчинд 100 ширхэг нарс болон монос🌲🌱🌳🌿 тарилаа.
#хойч_үедээ_ой_модоо_үлдээцгээе 












5/07/2019

Ногоон дэлхий

БГД-ийн 28 дугаар сургуулийн Ногоон дэлхий эко клуб "Сургуульдаа мод тарья" аянд нэгдэж байна


5/06/2019


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн
А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, АЛБАН БУС, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАГШ, УДИРДАХ БОЛОН БУСАД АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ерөнхий боловсролын сургууль (цаашид сургууль гэх), цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.
1.2.Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын багц хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци болон холбогдох бусад хууль тогтоомж байна.
1.3.Ёс зүйн дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, туслах багш, удирдах болон бусад ажилтан /цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, эмч/ дагаж мөрдөнө.
1.4.Энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
1.5.Энэхүү дүрмийн 1.3-т зааснаас бусад,сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ажилтан /жижүүр, үйлчлэгч, нягтлан бодогч, нярав болон бусад/-ны ёс зүй, харилцаанд тавих шаардлагыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулна.
Хоёр. Баримтлах зарчим
2.1.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтанүйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
2.1.1.Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
2.1.2.Хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
2.1.3.Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;
2.1.4.Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах;
2.1.5.Чанартай, хүртээмжтэй боловсролыг эрхэмлэх;
2.1.6.Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх;
2.1.7.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх/тэгш байдлыг хангах
Гурав. Багшийн мэргэжлийн нэр хүндийн баталгаа
3.1.Багш, удирдах ажилтан
3.1.1.Мэдлэг, боловсрол, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
3.1.2.Сургалтын ажлыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулах;
3.1.3.Суралцагчид туслах, үлгэрлэх;
3.1.4.Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;
3.1.5.Хувцаслалт, биеэ зөв авч явахад анхаарах;
3.1.6.Баримт нотолгоонд тулгуурласан, үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх;
3.2.Эцэг эх, олон нийт
3.2.1.Боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчид багшийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх;
3.2.2.Багш хууль тогтоомжоор заасан ажил үүргээ гүйцэтгэх үйл явцыг санаатай болон санамсаргүйгээр тасалдуудахгүй байх;
Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ
Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.
4.1.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх:
4.1.1.Хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих;
4.1.2.Хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлыг шийдэхээс татгалзах, урьдчилан сэргийлэх;
4.1.3.Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;
4.1.4.Үндсэн ажлаас гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад давхар ажил, үүрэг эрхлэхгүй байх;
4.1.5.Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах;
4.2.Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх:
4.2.1.Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитойүнэлэх;
4.2.2.Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй,адил тэгш хүндэтгэлтэй хандах,хамт олны эв нэгдлийг дээдлэх;
4.2.3.Сургууль, багшийн ажлын амжилтыг чухалчлан суралцагчийголимпиад, уралдаан, тэмцээнд оролцох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл болон хичээлийн тоогхязгаарлахэсхүл албадлага үзүүлэх үйлдэл гаргахаас зайлсхийх;
4.2.4.Сургууль, цэцэрлэгийн орчиндхүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэнболон гадаад орчин, цахим орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх;
4.3.Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх:
4.3.1.Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх;
4.3.2.Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;
4.3.3.Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай  холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
4.3.4.Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;
4.3.5.Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байх;
4.3.6.Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах;
4.3.7.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүйбайх;
4.4.Албадлага, дарамт үзүүлэхээс сэргийлэх:
4.4.1.Сургууль, цэцэрлэгийн нэр барьж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчаас хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;
4.4.2.Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх;
4.4.3.Хүүхдийн дунд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахдаа сургууль, цэцэрлэгийн нэрийг барьж хүчээр албадахгүй байх;
4.4.4.Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;
4.4.5.Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах;
4.4.6.Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах.
4.5.Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх:
4.5.1.Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөстатгалзах, зуучлахгүй байх;
4.5.2.Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;
4.5.3.Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнадаг байх;

Тав. Хариуцлага

5.1.Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй боловсролын салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт
6.1.Ажил олгогч энэхүү ёс зүйн дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
6.2.Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.
6.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нь жилийн ажлын тайландаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар хийсэн ажлаа тусгайлан тайлагнана.
6.4.Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийнЗасаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллана. 
6.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, санамж бичгийн дагуу аймаг, нийслэлийнхээ багш нарын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг тайлагнах үүрэг хүлээнэ.
6.6.Нийслэлийн Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүүргийн Засаг даргатай дүүргийнхээ хэмжээнд Ёс зүйн зөвлөл байгуулж ажиллах боломжийг бүрдүүлж болно.
6.7.Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.8.Ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсөвт тусгаж санхүүжүүлнэ. Мөн сургалт, үйл ажиллагааг төсөл, хөтөлбөр болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.


---о0о---

5/01/2019

Түүх нийгмийн ухаан



Түүх нийгмийн заах аргын нэгдэл нь нийт 8 багштай. Мэргэжлийн  зэрэг заах аргач багш 3, тэргүүлэх багш 1 байдаг.Боловсролын зэрэг хувьд магистр 5 бакалавр 3 ажиллаж байна. Нийт багш нарын хувьд үндэсний сургагч багш 2 байна. Нийт багш нарын хувьд 90% залуу багш нар ажиллаж байна.
Овог, нэр:Дамдинсүрэн Энхтайван
Төгссөн сургууль: Ховд дахь МУИС-түүх, нийгмийн ухааны багш
Мэргэжлийн зэрэг:Заах аргач
Боловсролын зэрэг:Магистрант
Шагнал: Ардын Боловсролын тэргүүний ажилтан
Ажилласан жил: Улсад -20 жил
Боловсролын салбарт-20 жил
Амжилт
  •  Нийслэлийн чанарын аварга багш  
  •  Нийслэлийн ур чадварын уралдааны тусгай байр         
  • Баянгол дүүргийн ур чадварын уралдааны 2-р байр  
  • 2014 оны  Монголын түүх хичээлийн ЭЕШ-ын амжилтаар БГД-т 2-р байр
  • Үндэсний сургагч багш
  • “Ардчиллын үндэс” хөтөлбөрийн сургагч багш
  • “Сайн хичээл” улсын зөвлөгөөнд “зөвлөх багш”
  • БГД-ийн “Сайн хичээл”  зөвлөгөөнд үзүүлэх хичээл заасан
Овог нэр: Сосорбарам Мягмарсүрэн
Төгссөн сургууль: Монгол Улсын Их сургууль
Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх
Боловсролын зэрэг: Бакалавр
Шагнал: Ахлах багш
Ажилласан жил: Улсад -12 жил
Боловсролын салбарт- 12 жил
Амжилт:
  •  Бэлтгэсэн сурагчдаас дүүргийн нийгмийн олимпиадаас 3 мөнгө, 5 хүрэл, 4 тусгай, Нийслэлд 2 хүрэл, 4 тусгай, Улсад 2 тусгай байрыг тус тус эзэлж байсан. Мөн дүүргийн түүхийн олипиадаас 4 мөнгө, 6 хүрэл, 5 тусгай, Нийслэлд 1 мөнгө, 2 хүрэл, 4 тусгай байр эзэлж байсан.
  • Мэтгэлцээний клубын сурагчид дүүргийн тэмцээнээс 1 байр 1 удаа, 3 байр 2, Нийслэлийн тэмцээнээс 1 байр 2 удаа, 2 байр 2 удаа, 3 байр 2 удаа, Улсын тэмцээнээс 2 байр 1удаа, тусгай байр 3 удаа эзэлж байсан ба илтгэл, эссэ бичлэгийн тэмцээнд дүүрэг, нийслэл, улсад шат дарааллан амжилттай оролцож байна.
  • 2014, 2015, 2018 оны нийгмийн ухааны хичээлийн ЭЕШ-ын оноогоор дүүрэгт 3 удаа тэргүүлсэн.
  •  2015 онд дүүргийн МЭРГЭЖЛИЙН АВАРГА БАГШ.
  • 2016 оны түүхийн хичээлийн ЭЕШ-ын материалыг боловсруулсан.
  • 2016 онд “ САЙН ХИЧЭЭЛ” зөвөлгөөнд дүүрэг, нийслэл, улсад шат дарааллан хичээл бэлтгэн заасан.
  • 2015-2018 онд дүүргийн илтгэлийн тэмцээнд 1 удаа 1 байр, 2 удаа 3 байр, нийслэлд 3 байр 1 удаа эзэлж байсан.
  • 2014-2018 онд цөм хөтөлбөрийн хүрээнд Бүсэд- 12 удаа, Дүүрэгт-8 удаа, Нийслэлд- 7 удаа, Үндэсний хэмжээнд- 2 удаа хичээл бэлтгэн зааж хэлэлцүүлсэн. Мөн Бүсэд- 10 удаа, Дүүрэгт- 6 удаа, Нийслэлд 5 удаа, Орон нутагт- 4 удаа сургалт явуулсан байна.
  • 2017-2018 онд 6,7,9-р ангийн түүхийн хичээлийн сурах бичгийн агуулгын хүрээнд “ ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР”-ийг боловсруулсан.
Овог, нэр: Төмөрхуяг Даваацэрэн
Төгссөн сургууль: МУИС
Мэргэжлийн зэрэг: Заах аргач
Боловсролын зэрэг: Магистр
Шагнал: НБГ Шилдэг залуу багш өргөмжлөл, Аргазүйч багш цол тэмдэг
Ажилласан жил: Улсад- 9 жил
Боловсролын салбарт-9 жил
Амжилт
  •   БГД-ийн ур чадварын аварга
  • Хүүхдийн хайртай багш
  • Хөдөлмөрийн залуу аварга
  •  SCHOOL police нэрэмжит тэмцээнд сурагчидаа удирдан БГД-т 1 байр ,Нийслэлд тусгай байр өргөмжлөл
  • БГД-ийн ЕБС-ийн Парламентийн мэтгэлцээний тэмцээнд VICTORY баг 1 байр
  •  Нийслэлийн ЕБС-ийн Парламентийн мэтгэлцээн тэмцээнд амжилттай оролцож тусгай байр
  • БГД-ийн Нийгмийн олимпиадаас 12а ангийн Х.Биндэрьяа тусгай байр, нийслэлд амжилттай оролцсон
  •  БГД-ийн Нийгмийн олимпиадад 9а ангийн сурагч З.Болор тусгай байр, нийслэлд амжилттай оролцсон
  • Нийслэлийн Парламентийн мэтгэлцээний шилдэг дасгалжуулагч багш
  • “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” хөтөлбөрийн сургагч багш
Овог нэр: Эрдэнэбаатар Ганбат
Төгссөн сургууль: УБ-ИС-ийн ГУУТ-ын ангийг  Улс төр судлаач, Нйигмийн багш
Мэргэжлийн зэрэг: Арга зүйч
Боловсролын зэрэг: Баклавар
Шагнал: НБГ Шилдэг залуу багш өргөмжлөл, Аргазүйч, Ахлах багш цол тэмдэг
Ажилласан жил: Улсад- 8 жил
Боловсролын салбарт-7 жил
Амжилт
  •   Хөдөлмөрийн залуу аварга
  • SCHOOL police нэрэмжит тэмцээнд сурагчидаа удирдан БГД-т 1 байр ,Нийслэлд тусгай байр өргөмжлөл
  • Нийслэлийн боловсролын газар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан Авьъслаг багш уралдаанд хамтлаг бүжгийн төрөлд 2-р байр
  • “УНДАРМАЛ АВЬЯАСЛАГ БАГШ” гала тоглолтонд оролцов
  •  Дүүргийн тамирчин багш спортын тэмцээнд тогтмол оролцож алт-1, мөнгө-6, хүрэл-3 
  • БГД-ийн Нийгмийн олимпиадаас 12б ангийн сурагч Б.төгөлдөр
  •  Алтан медаль Нийслэлийн Нийгмийн олимпиадаас 12б ангийн сурагч Б.Төгөлдөр
    Тусгай байр
    Номунбилэг БГД-ийн Түүхийн олимпиадаас 11г ангийн сурагч Номунбилэг Хүрэл медаль 
  • Улсын нйигмийн олимпиадаас 12б ангийн сурагч Б.Төгөлдөр Тусгай байр
Овог, нэр Магнайбаяр  Нарангарав
Төгссөн сургууль: МУБИС
Мэргэжил: Түүх, Нийгмийн ухааны багш
Боловсролын зэрэг: Бакалавр
Ажилласан жил: Улсад -4 жил
Боловсролын салбарт- 4 жил
Амжилт
  • 28-р сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд 2-р байр эзлэв
  • БГД-ийн Түүх, Нийгмийн ухааны багш нарын ур чадварын уралдаанд 3-р байр эзлэв
  • МХУЗ-н секцээс багш нарын дунд зохион байгуулсан “Алтан хонх” тэмцээнд 1-р байр эзлэв.
  • Нийслэлийн тамирчин багш тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр 2-р байр эзлэв.
Овог, нэр : Басан Мөнхзул
Төгссөн сургууль: Ховд Их сургууль
Мэргэжил: Нийгмийн ухааны багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: Улсад -2 жил
Боловсролын салбарт- 2жил

Овог, нэр : Нямсамбуу Сайнзаяа
Төгссөн сургууль: Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль
Мэргэжил: Түүх, Нийгмийн ухааны багш
Боловсролын зэрэг: Бакалавр
Ажилласан жил: Улсад -3 жил
Боловсролын салбарт- 3 жил

Овог, нэр: Нармандах Очирсүх
Төгссөн сургууль: МУБИС
Мэргэжил: Нийгмийн ухааны багш
Боловсролын зэрэг: Бакалавр
Ажилласан жил: Улсад -2 жил
Боловсролын салбарт- 2 жил


2-р ангийн ЗАС хамт олон

2-р ангийн заах аргын секц нь: Тэргүүлэх багш- 4 Заах аргач багш – 2 Залуу багш-1 багштай. Манай секц хамт олон аливаа уралдаан тэмцээнд хамт олноо манлайлан амжилттай оролцож ирлээ.Үүнд:Сургуулийн хөдөлмөрийн аварга секц хамт олноор 2 удаа, сургуулийн тэнхимийн аварга секцээр 1 удаа шалгарч байсан.Мөн 2015 онд багш М.Батзаяа, Ч.Оюунцэцэг, М.Энхжаргал нар чанарын үр дүн,индексийн шалгалтанд амжилттай шалгагдан “ Саятан багш”-аар шалгарсан.2016 онд Баянгол дүүргийн “ Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн зэрэг амжилттайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна

2а ангийн багш: Мөнх-Очирын Батзаяа 
Төгссөн сургууль: Улаанбаатар хот Багшийн сургууль
Шагнал:  Боловсролын тэргүүний ажилтан
Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх
Өөрийн амжилт, бүтээл: 
·         Байгалиа шинжлэн судалъятөсөл хэрэгжүүлсэн.
·          2005 оны Саятан багш
·         Би хамт олныхоо үнэ цэнэтэй гишүүн төсөл бичсэн.
  Сурагчдын амжилт:
·         2017 оны Сургуулийн аварга анги хамт олноор шалгарсан.
·         2016 онд “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн
2б ангийн багш: Загдаа  Цэрэнжаргал 
Төгссөн сургууль:
·         Архангай аймгийн багшийн коллеж
·         МУБИС удирдлагын магистр
Шагнал: Боловсролын тэргүүний ажилтан
Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх
Өөрийн амжилт, бүтээл: 
·         Ярих чадварыг хөгжүүлэх үйлийн явцад багшийн хөгжих боломж” сэдвээр илтгэл дүүрэгт 3- р байр
·         “Математикийн сурах” бичиг 2 дугаар анги
·         Би багийнхаа үнэ цэнэтэй гишүүн төсөл бичсэн.
  Сурагчдын амжилт:
·         2018 он  “Монгол хэл”- ний аварга анги
·         2019 он“Ардын урлагаас өвлөн суралцацгаая” урлагийн наадамд тэргүүн байр
·         2016 онд “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн
2В ангийн багш: Эрдэнэтогтоол Гантөмөр
Төгссөн сургууль: Улаанбаатар хот Багшийн сургууль
Шагнал:Боловсролын тэргүүний ажилтан
Мэргэжлийн зэрэг: Заах аргач
Өөрийн амжилт, бүтээл: 
·         Сургууль ,дүүргийн найрал дууны тэмцээнд тэргүүн байр
  Сурагчдын амжилт:
·         2012, 2013, 2014 оны ,, Алтан намар ,, урлагийн наадамд аварга анги хамт олон
·         2017 оны  ,,Бид авьяастай ,, урлагийн наадмын 3-р байр
2016 онд “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн
2г  ангийн багш: Октябрь Энхзаяа
Төгссөн сургууль:
·         2015 онд МУБИС төгссөн.
Боловсролын зэрэг: Бакалавр
2д ангийн багш: Чагнаа Оюунцэцэг
Төгссөн сургууль:
·         Архангай аймгийн багшийн коллеж
Шагнал:   Боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль
Мэрэгжлийн зэрэг: Тэргүүлэх
Өөрийн амжилт, бүтээл: 
·         ,,Байгалиа шинжлэн судалцгаая,, төсөл бичиж хэрэгжүүлсэн.
·         ,,Би багийнхаа үнэ цэнэтэй гишүүн,,төсөл бичсэн.
 Сурагчдын амжилт:
·         2018 оны Нийслэлийн ,, Зөв цэвэр бичигтэн ,, анги хамт олноор шалгарсан.
·         2016 онд “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн
2е ангийн багш: Мягмаржав Энхжаргал
Төгссөн сургууль: МУБИС
Шагнал:   Арга зүйч багш
Мэрэгжлийн зэрэг: Заах аргач
Боловсролын зэрэг:Бакалавр
Өөрийн амжилт, бүтээл: 
·         2015 оны Саятан багш
·        Би хамт олныхоо үнэ цэнэтэй гишүүн төсөл бичсэн.
  Сурагчдын амжилт
·         2016 онд “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд дүүрэгт 2-р байр эзэлсэн.
2ё ангийн багш: Цэрэнжамц Цэцэгдэлгэр
Төгссөн сургууль: Улаанбаатар хот Багшийн сургууль
Шагнал: Боловсролын тэргүүний ажилтан
Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх