Сонгон
шалгаруулалтын нэр:
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.
Нийслэлийн ерөнхий боловсролын
лаборатори 28 дугаар сургууль дээр байрлах 80,6 м2 талбай
бүхий “Цайны газар”-ыг түрээслэн, “Үдийн цай” хөтөлбөр
хэрэгжүүлэх үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ажлын
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох сонирхолтой хуулийн этгээд,
аж ахуйн нэгжийг битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Эрх бүхий этгээд
нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.
Үүнд:
- Хуулийн
этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Нийтийн хоол үйлчилгээ, Цайны газар
ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
-
Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд: сүүлийн гурван жилд
нийтийн хоолны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад
газарт нийтийн хоол “үдийн цай” хөтөлбөрийн ажил үйлчилгээ үзүүлж байсан бол
энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг
цуцалж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал
зохино;
- Ая
тухтай үйлчлүүлэх орчинг бүрдүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангах, эрүүл
ахуйн шаардлагыг бүрдүүлэхийн тулд компани нийтийн хоолны стандартын шаардлага
хангасан өөрийн тоног төхөөрөмж, сандал ширээтэй байх /Манай байгууллага
зөвхөн талбайг олгоно/
- Түрээсийн
төлбөр, өөрийн ашиглах объектын ашиглалтын зардал төлөх болон хүнсний бүтээгдэхүүн
худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах
эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхи нотолсон баримт /хуулийн
этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт/
- Талбай
түрээслэх үнийн санал . Түрээслэх талбайн 1 м.кв доод үнэ 10 000
/Арван мянган төгрөг/
- Түрээслэх
эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн
төсөл, төсвийн тооцоо;
- Шүүхийн
шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт;
- Харилцагч
банкны мэдэгдэл;
- Цайны
газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт
/6-аас доошгүй үндсэн ажилтантай байх/, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
ажилчдын эрүүл мэндийн бичиг;
- Хоолны
цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал
/ Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/
Үнийн санал
илүүлэх хугацаа:
Материалыг 2019
оны 08 сарын 22-ны өдрийн 17
цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд
оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад 28-р сургуулийн товлосон өрөөнд
нээнэ.
Үнийн санал
ирүүлэх хаяг:
Улаанбаатар
хот, БГД, 11-р хороо, 28 дугаар сургууль, архив, бичиг хэргийн өрөө
Холбоо барих
утас: 95103650