Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

5/08/2017

"НОГООН БАЯНГОЛ - БИДНИЙ ОРОЛЦОО" аяны хүрээнд 10б ангиас зохиосон бүтээлч ажлууд

“Ус ба цахилгааны зохистой хэрэглээ”-ий талаар ангийн багш Г.Хишигсайхан,
ангийн дарга Ц.Намуун нар сургалт явуулав.


Ангийн цэцгэндээ тайралт хийн,салгаж суулгаж, шороог нь сольж буй байдал. 


Сургуулийн коридорын цэцгүүдийн хаягийг сольсон. 


Хог ангилан хаях савтай боллоо.


Хог хаягдлаа ялган ангилсны ач холбогдол нь: 

  • Цаас, шил, мод, яс, хуванцар, металл, органик гаралтай хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах боломжтой болно.
  • Орчныг бохирдуулах, устгал хийх хогны хэмжээ эрс багасна.
  • Хүн амын аюулгүй, цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.