Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

12/30/2012

Оны аварга


Манай хамт олон улиран одож буй жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж,  шинэ жилийн баяраа тэмдэглэн, шилдгүүдээ шалгаруулж, оны аваргаар математикийн багш М.Басан тодорлоо.  

Сурагчдын шинэ жил


Манай сурагчид шинэ жилийн баяраа тэмдэглэж, улиран одож буй ондоо амжилт бүтээл арвинтай байсан шилдгүүдээ тодруулан өвгөн аавын бэлэг гардууллаа.

Шинэчилсэн хөтөлбөр


Манай сургуулийн математик, англи хэлний багш нар Баянгол дүүргийн мэргэжил нэгт багш нартаа шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа арга зүйгээрээ сургалт зохион байгууллаа. 

Сурагчийн өөрөө удирдах байгууллага


Энэ хичээлийн жилд сурагчийн өөрөө удирдах байгууллагыг Орос хэлний багш Лхагвабаяр тэргүүтэй залуу багш нар удирдан ажиллуулж байна.