Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

11/09/2018

Орос-Монголын найрамдлын сарын хүрээнд Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх Ключ-28 сургалтын төв, ОХУ-ын Улан-Үдийн 28-р сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28-р сургууль хамтран ‘’Хил хязгааргүй орос хэл’’ сэдэвт олон улсын боловсролын буухиаг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28-р сургуулийн захирал Ц.Манахүү үг хэллээ.
 Мөн Улан-Удийн 28-р сургуулийн захирал Любовь Цыренжапова, Оросын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл Алексей Крохалев, БМДИ-ын орос хэл хариуцсан аргазүйч А. Ирээдүй нар мэндчилгээ дэвшүүлж  7 дүүргийн 40 багш болон 500 гаран хүүхэд хамарсан, маш өргөн хүрээтэй ажил боллоо






11/06/2018

АЖИЛД УРЬЖ БАЙНА


Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд дараах ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах ажилтан шалгаруулж авна. Үүнд:
Сургуулийн эмч
Лаборант /химийн хичээлийн туслах багш/
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /өөрийн гараар бөглөсөн байх/
Мэргэжлийн диплом, холбогдох бичиг баримтын хуулбар
Материалыг тус сургуулийн архив, бичиг хэргийн ажилтны өрөөнд хүлээн авч байна...
Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж, 28 дугаар сургууль
Утас: 95103650

11/02/2018

"Шинэ зуун билэг" сургуулийн нэрэмжит VII олимдиадын гар зургийн уралдаанд "Бийрийн жимээр" дугуйлангийн сурагч Ш.Уугангэрэл III байр хүрэл медаль, 7г ангийн сурагч С.Номинжин II байр мөнгөн медаль хүртлээ. Амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.

11/01/2018

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 28 ДУГААР СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

I-байр БУЗАС
II-р байр ТНУЗАС
Дизайн технологийн ЗАС
тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе