Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

3/13/2015

"Эртэч Монгол" аяны хаалтын ажиллагаа

"Эртэч Монгол" аян 7 хоног өрнөж хаалтын ажиллагаагаа хийлээ. Хаалтын ажиллагаанд Ахмад багш нар маань хүрэлцэн ирж сургаалиа хайрлан эрт босохын ач тус, ажлын амжилтыг хэрхэн нэмэгдүүлдэг талаар ярилцан санал бодлоо хуваалцлаа. Багш ажилчид болон сурагчид маань энэ аянд маш идэвхтэй оролцлоо.







3/05/2015

Эрт босохын гайхамшигт үр дүн

Эрт босохын ач тус

Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ.

    
Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг

Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ.

    

   Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг

Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй.  Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ.  2 насны ангилаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна.

    Эртэч хүмүүс гоё биетэй байдаг
Тайлбар мөн л энгийн.  Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг.  Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг.  Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг. 


   Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг


Өглөө эрт босдог хүмүүст аливаа зүйлийг амжуулах цаг зав их гардаг.  Хейделберг дэх Боловсролын Их Сургуулийн Биологийн профессор Кристофер Рандлер 367 оюутны дунд хамгийн эрч хүчтэй байдаг үе нь хэдийд байдаг талаарх судалгаа явуулахад “өөрийн хэтийн зорилгыг бодох цаг зав гаргахад, аливаа зүйлийг хийж чадах юм шиг тийм сэтгэгдэл өглөө төрдөг” гэсэн байна. 

    Эртэч хүмүүс эрүүл байдаг

Өглөө эрт босч, орчлон хорвоог сэрээдэг хүмүүсийн хувьд маш өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун хүмүүс байдаг.  

Хэрвээ та орой босох хандлагатай, тэгсэн хэрнээ илүү сэтгэл ханамжтай сайхан баймаар байна уу?  Яагаад тэгвэл өглөө эрт босоод байж болохгүй гэж.



"Эртэч Монгол аян" өрнөж байна.

Монгол ардын зүйр үгэнд
        Эрт босвол нэгийг үзнэ
        Орой унтвал нэгийг сонсоно гэж хэлсэн байдаг. 
Баянгол дүүргийн 28-р сургууль дээр 2015 оны 3-р сарын 4-с эхлэн "Эртэч Монгол аян" өрнөж эхлээд байна. Энэ аянаараа өдөр бүрийг ургах нартай уралдан угтаж илүү их зүйлийг амжуулахад суралцах юм. 
Тус аяны хүрээнд дараах ажлыг хийнэ. 
  •  03.04-ны өдөр багш ажилчид 07:00-д цуглаж "Эртэч Монгол аян"-ы нээлтийн ажиллагаанд оролцож санал бодлоо хуваалцсан юм. 
  • 03.05-ны өдөр Сургууль дотор монгол ардын мэргэн зүйр үг болон хэлц үгийг байрлуулна.
  • 03.06-ны өдөр 
  • 03.09-ны өдөр  Сөрөг зуршилаас салцгаая! уриан доор хэн нэгэн уучлал гуйх болон баярласан сэтгэлээ илэрхийлнэ.
  • 03.10-ны өдөр 06:30-д цуглан Ахмад үеийн төлөөлөгчдийг оролцуулан хүндэтгэлийн лекцийг зохион байгуулж "Эртэч Монгол аян"-ны хаалтын ажиллагаа болно.
 03.04-ны өдөр багш ажилчид 07:00-д цуглаж "Эртэч Монгол аян"-ы нээлтийн ажиллагаанд оролцож санал бодлоо хуваалцсан юм.