Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

9/01/2019

2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид 8 бүлэгт 324 сурагч шинээр элсэн орлоо. Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, 1975 оны төгсөгч, МУ-ын гавьяат хуульч Д.Лүндээжанцан, 1969 оны төгсөгч гавьяат багш С.Даваасүрэн, НБГ-ын орлогч дарга н.Отгончимэг, 12-р хорооны засаг дарга н.Ганхуяг нар оролцон багш, сурагч,эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ хичээлийн жилд 76 бүлэгт 2760 сурагч, 126 багш, 35 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна


Захирлын мэндчилгээ


Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст сэтгэл зүрхээ зориулан яваа мэргэжил нэгт нөхөд, үе үеийн төгсөгчид, бидний ажилд өөриймсөг сэтгэлээр хандаж тусалж байдаг  эцэг эхчүүддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

     Бид сурагч, багш, эцэг эх, төгсөгчид гээд манай сургуультай холбоотой хүн бүрийн хүсэл тэмүүлэлээр жигүүр хийж, хамтдаа суралцагчид байхын төлөө "Суралцагч-28” гэсэн нэрийн дор нэгдэн ажилладаг, нэг сэтгэл-нэг тэмүүлэлтэй хамт олон билээ.


 Боловсролын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ  оруулан манлайлагчдын эгнээнд явах итгэл төгс буй хамт олныхоо амжилт бүтээлээс та бүхэндээ хуваалцахад таатай байна.




Захирал Ц. Мягмаржав