Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

12/09/2019

100 буудалт даамны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 28 дугаар сургуулийн 8-18 насны сурагчдын дунд 3 насны ангиллаар 100 буудалт даамны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
8-10 нас:
Эрэгтэй                                                         Эмэгтэй
1-р байр: 3г Б.Төгөлдөр                          1-р байр: 5в Ариунбилэг
2-р байр: 5г Б.Азбаяр                              2-р байр: 5е П.Болорсарнай
3-р байр: 4д Б.Цэнгэлбаяр                      3-р байр: 4б Д.Цэлмэг
4-р байр: 5а С.Ганзоригт                         4-р байр: 5г Д.Хонгорзул
11-14 нас:
Эрэгтэй                                                         Эмэгтэй
1-р байр: 7а Лхагваням                         1-р байр: 9б Даваажаргал
2-р байр: 8а Едиге                                 2-р байр: Халиунаа
3-р байр: 6а Мөнгөншагай                 
15-18 нас:
Эрэгтэй                                                         Эмэгтэй
1-р байр: 11В Нямбаяр                          1-р байр: 11в Эгшиглэн
2-р байр: 10а Баттүвшин                       2-р байр: 11г Бямбабаяр
3-р байр: 11г Оргил                                3-р байр: 11а Баяртуяа




11/27/2019

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

Сургуулийн залуучуудын байгууллага "Андгай өргөх" ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Сурагчдад Эх оронч үзэл, иргэний хариуцлага төлөвшүүлэхэд өгөөжтэй юм. 11А ЭНХЖИН 16 НАСТНУУДАА ТӨЛӨӨЛӨН ҮГ ХЭЛЖ. МӨН АНГИЙН ГАНТӨГС, ЭНХЖИН НАР АНДГАЙГ 16 НАС ХҮРСЭН НӨХӨДӨӨ ДАГУУЛАН УНШУУЛЛАА. Ийнхүү 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авч, сүлдэт тугандаа хүндэтгэл үзүүлэв. УГ ЁСЛОЛД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТАН, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЗОЧИД ОРОЛЦЛОО



.

11/22/2019

"Бид авьяастай" хүүхдийн урлагийн наадам 2 өдрийн турш явагдаж өндөрлөлөө.

Шавь нараа эрдмийн аянд хөтлөхийн зэрэгцээ авъяасыг нь нээж, илрүүлж,хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахад анги УДИРДСАН БАГШ-ийн үүрэг оролцоо чухал гэдгийг багш нар маань баталсаар...Зохион байгуулахийн зэрэгцээ шавь нартайгаа хамтран дуулж, хөгжимдөж,жүжиглэж, найрал дуугаа удирдлаа.Оролцсон бүх багш,анги хамт олондоо талархаж байна.
2019-2020 оны хичээлийн жилд зохиогдсон "БИД АВЬЯАСТАЙ" урлагийн наадмын дүн:
Бага анги: 
I-р байр Ц.Одгэрэл багштай 4В анги
II- байр Б.Отгонхишиг багштай 4А анги
III-р байр З.Цэрэнжаргал багштай 3Б анги
IV-р байр У.Даваасүрэн багштай 1В анги
V-р байр Э.Гантөмөр багштай 3В анги
Дунд анги: 
I-р байр Э.Тунгалагтуяа багштай 7Е анги
II- байр Ч.Мандахнаран багштай 9Б анги
III-р байр Б.Хишигжаргал багштай 7в анги
IV-р байр Х.Тунгалаг багштай 6А анги
V-р байр Б.Батсолонго багштай 7Г анги
Ахлах анги: Шилдгийн шилдэг Цомын эзэн анги: С.Урантуяа багштай 12Б анги
I-р байр Э.Ганбат багштай 12В анги 
II- байр Н.Батжаргал багштай 11А анги
III-р байр Д.Идэрбаясгалан багштай 12Г анги
IV-р байр С.Мөнх-Эрдэнэ багштай 11В анги
V-р байр Ц.Оюунгэрэл багштай 12Д анги
Шилдэг тоглолт:
Бага анги: 
Найрал дуу: Ц.Одгэрэл багштай 4В анги
Хамтлаг бүжиг: Б.Отгонхишиг багштай 4А анги
Хамтлаг хөгжим: Э.Гантөмөр багштай 3В анги
Чөлөөт үзүүлбэр: М.Энхмаа багштай 2ё анги
Дунд анги:
Найрал дуу: Тунгалагтуяа багштай 7е анги
Хамтлаг бүжиг: Б.Батсолонго багштай 7Г анги
Хамтлаг хөгжим: Б.Хишигжаргал багштай 7В анги
Чөлөөт үзүүлбэр: Ч.Мандахнаран багштай 9Б анги
Ахлах анги:
Найрал дуу: О.Сэлэнгэ багштай 10В анги
Хамтлаг бүжиг: Н.Батжаргал багштай 11А анги
Хамтлаг хөгжим: С.Урантуяа багштай 12Б анги
Чөлөөт үзүүлбэр: Э.Эрдэнэсувд багштай 11Д анги






10/15/2019

2018-2019 оны хичээлийн жилийн "Сурагчдын баримтлах дэг"-ийг сурагчдаар хэлэлцүүлэх, мөрдүүлэх

6-12-р ангийн 840 сурагчдаар 2018-2019 оны хичээлийн жилд “Сурагчдын баримтлах дэг” ийг хэлэлцүүлж, баталгаажуулав. Мөн 10-р сарын 1-нээс мөрдөх “Ухаалаг гар утас, түүнтэй адилтгах тоног төхөөрөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд хэрэглэх”-ийг хориглосон заалт болонсурагчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилгоор өрнөж буй “INFRIEND”хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, санамж зөвлөгөө өглөө. 


9/01/2019

2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид 8 бүлэгт 324 сурагч шинээр элсэн орлоо. Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, 1975 оны төгсөгч, МУ-ын гавьяат хуульч Д.Лүндээжанцан, 1969 оны төгсөгч гавьяат багш С.Даваасүрэн, НБГ-ын орлогч дарга н.Отгончимэг, 12-р хорооны засаг дарга н.Ганхуяг нар оролцон багш, сурагч,эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ хичээлийн жилд 76 бүлэгт 2760 сурагч, 126 багш, 35 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна


Захирлын мэндчилгээ


Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст сэтгэл зүрхээ зориулан яваа мэргэжил нэгт нөхөд, үе үеийн төгсөгчид, бидний ажилд өөриймсөг сэтгэлээр хандаж тусалж байдаг  эцэг эхчүүддээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

     Бид сурагч, багш, эцэг эх, төгсөгчид гээд манай сургуультай холбоотой хүн бүрийн хүсэл тэмүүлэлээр жигүүр хийж, хамтдаа суралцагчид байхын төлөө "Суралцагч-28” гэсэн нэрийн дор нэгдэн ажилладаг, нэг сэтгэл-нэг тэмүүлэлтэй хамт олон билээ.


 Боловсролын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ  оруулан манлайлагчдын эгнээнд явах итгэл төгс буй хамт олныхоо амжилт бүтээлээс та бүхэндээ хуваалцахад таатай байна.




Захирал Ц. Мягмаржав

8/14/2019

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 28 ДУГААР СУРГУУЛЬД СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ


 Нийслэлийн ЕБ-ын лаборатори 28 дугаар сургуульд дараах мэргэжлээр багш шалгаруулж авна.
Д/д
Мэргэжил
Сул орон тооны тоо
1.     
Нийгмийн ажилтан
1
2.     
Бага ангийн багш
4
3.     
Англи хэлний багш
1
4.     
Химийн багш
2
5.     
Дуу хөгжмийн багш
2
6.     
Биеийн тамирын багш
1
7.     
Математикийн багш
2
8.     
Түүх, нийгмийн ухааны багш
1
9.     
Сургуулийн эмч
1
10.  
Цахилгаанчин
1

Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ.
     1        Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/
     2        Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар, эх хувь
     3        Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, эх хувь
     4        Өргөдөл /өөрийн гараар бичсэн/
     5        Бусад /Мэргэжлийн зэргийн үнэмлэх, тодорхойлолт, амжилт г.м/

Материалыг ажлын цагаар сургуулийн нарийн бичгийн өрөөнд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Багш сонгон шалгаруулах шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 09.00 цагаас тус сургуулийн 106 тоотод авна.




СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2019.08.14

8/05/2019

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.


Сонгон шалгаруулалтын нэр: 
Нийслэлийн  ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургууль дээр байрлах 80,6 м2  талбай бүхий  “Цайны газар”-ыг түрээслэн, “Үдийн цай” хөтөлбөр  хэрэгжүүлэх үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох сонирхолтой  хуулийн этгээд,  аж ахуйн нэгжийг битүүмжилсэн материал  ирүүлэхийг урьж байна.
Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.
Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
-  Нийтийн хоол үйлчилгээ, Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
-      Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд:  сүүлийн гурван жилд нийтийн хоолны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт нийтийн хоол “үдийн цай” хөтөлбөрийн ажил үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцалж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино;
-   Ая тухтай үйлчлүүлэх орчинг бүрдүүлэх, эрүүл  аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлагыг бүрдүүлэхийн тулд компани нийтийн хоолны стандартын шаардлага хангасан өөрийн тоног төхөөрөмж, сандал ширээтэй  байх /Манай байгууллага зөвхөн талбайг олгоно/
- Түрээсийн  төлбөр, өөрийн ашиглах объектын ашиглалтын зардал төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхи нотолсон баримт /хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт/
- Талбай түрээслэх үнийн  санал . Түрээслэх талбайн 1 м.кв доод үнэ 10 000 /Арван  мянган  төгрөг/
-  Түрээслэх эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо;
-    Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт;
-    Харилцагч банкны мэдэгдэл;
-   Цайны газрын  үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт /6-аас доошгүй үндсэн ажилтантай байх/, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар,  ажилчдын эрүүл мэндийн бичиг;
-  Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал / Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/
Үнийн санал илүүлэх хугацаа:
Материалыг 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан  материалыг 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад 28-р сургуулийн товлосон өрөөнд нээнэ.
Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, БГД, 11-р хороо, 28 дугаар сургууль, архив, бичиг хэргийн өрөө
Холбоо барих утас: 95103650


5/11/2019

Ногоон дэлхий

БҮХ_НИЙТЭЭР_МОД_ТАРИХ_ҮНДЭСНИЙ_ӨДРИЙН_МЭНД_ХҮРГЭЕ.
Нийслэлийн ерөнхий боловсролын ЛАБОРАТОРИ 28 дугаар сургуулийн #эко_зөвлөл болон сургуулийн🏢 сурагчид👦👨👧👩 сургуулийн орчинд 100 ширхэг нарс болон монос🌲🌱🌳🌿 тарилаа.
#хойч_үедээ_ой_модоо_үлдээцгээе 












5/07/2019

Ногоон дэлхий

БГД-ийн 28 дугаар сургуулийн Ногоон дэлхий эко клуб "Сургуульдаа мод тарья" аянд нэгдэж байна