Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

12/16/2016

МХЗАН-ээс зохион явуулсан АЛТАН ХОНХ уралдаант тэмцээн амжилттай болж өнгөрлөө



МХЗАН-ээс зохион явуулсан АЛТАН ХОНХ уралдаант тэмцээнд мэдлэг чадвараа уралдуулан 1-р байр эзэлсэн гадаад хэлний багш Энхцэцэг, 2р байр эзэлсэн гадаад хэлний багш Хишигжаргал, 3р байр эзэлсэн технологийн багш Нямжав багш нартаа гадаад хэлний хамт олноос нь халуун баяр хүргэе!



12/09/2016

БУЗАН-ийн шинэ кабинетийн нээлт

Г.Мөнх-Эрдэнэ ахлагч, Ц.Мягмаржав менежертэй Байгалийн ухааны багш нар, бага ангийн багш Батзаяа, Оюунчимэг нар маань БСШУСЯ-ны 2 төсөлд ялж сургуульдаа тус тус 7 сая төгрөгийн кабинет, сургалтын хэрэглэгдэхүүний хөрөнгө оруулалт хийлээ. Багш нартаа баярлалаа. Шавь нар минь бүтээлчээр сурч хөгжих орчин сайжирсаар. 








12/06/2016

"Хөх толбо" яруу найргийн наадамд амжилттай оролцсон сурагчдаа баяр хүргэе

БГД-н нэрэмжит "Хөх толбо" яруу найргийн наадмын "Шувуун саарал" төрөлд оролцсон 7г ангийн сурагч Билгүүнжаргал 3 байрт шалгарлаа. Баяр хүргэе.


"SCHOOL POLICE" тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн багш сурагчдадаа баяр хүргэе

"Сургуулийн эргүүл -2016" дэвжээ тэмцээн зохион байгуулав.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Боловсролын хэлтэс, цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд "Сургуулийн эргүүл-2016" дэвжээ тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 40 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Тэмцээнд тус дүүргийн 20,28,38,73,51,40,13, Монгени, Сэтгэмж, Эрдмийн өргөө,Оюуны Ундраа, Эрдмийн ундраа зэрэг 12 сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнийг багийн мэндчилгээ, хууль эрх зүйн асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг шалгах тест, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариулт, өсвөрийн цагдаа бүлгэмийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээг сурталчилсан самбар, үзүүлэн, ханын сонин, сургуулийн аюулгүй орчны зураглал гаргасан байдлаар нь дүгнэж
1 дүгээр байр 20 дугаар сургууль
2 дугаар байр 28 дугаар сургууль , 51 дүгээр сургууль
  тус тус шалгарлаа

12/05/2016

"Бид авьяастай" урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө

''Бид авъяастай,, хүүхдийн урлагийн наадам 2 өдрийн турш явагдаж өндөрлөлөө.Шавь нараа эрдмийн аянд хөтлөхийн зэрэгцээ авъяасыг нь нээж, илрүүлж,хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахад анги УДИРДСАН БАГШ-ийн үүрэг оролцоо чухал гэдгийг багш нар маань баталсаар...Зохион байгуулахийн зэрэгцээ шавь нартайгаа хамтран дуулж, хөгжимдөж,жүжиглэж, найрал дуугаа удирдлаа.Оролцсон бүх багш,ангийх хамт олондоо талархаж байна.Биднээc илүү шавь нар тань танаар бахархаж байгаа😊😊👍👍👍👍 
Урлагийн наадмын комисс 👍