Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

8/23/2018

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 28-Р СУРГУУЛИЙН 1-Р АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Нэгдүгээр ангид 2012 оны 1дүгээр сарын 1-нээс 2012 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн 6 настай хүүхдийг элсүүлнэ.
Элсэгчдийн бүрдүүлэх материал
·             Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

·          Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар

·             3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

·   Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ.
        Жич: Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

·        Бүртгэлийг 8-р сарын 20-ноос 30-ны  өдрүүдэд,  9:00-17:00 цагийн хооронд бага сургууль дээр  хийнэ.

/ 5 настай буюу 2013 оны 1дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй./
·                  8 сарын 31-нд  1-р ангиудын анги,багшийн хуваарь гарсан байх тул эцэг эхчүүд, багш нараасаа зөвлөгөө авч, холбогдох боломжтой
       28-р сургуулийн хамран сургах тойрог
23-хороо          23-р хороо
ЗН 7-10 –р гудамж, ЗАА 8-17-р гудамж
11-р хороо
БАА 1-7 –р гудамж, ”Соёмбо”ажилчдын орон сууц, ЗАА-0-7-р гудамж, 36, 43, 46, “Өргөө-33” байр, ЗН-1-6-р гудамж
12-р хороо
                        6-р бичил хорооллын 11,12,13,14,15,16,17,19,20,21,24,25,26,27,27а,27б,27в,28,30,31,32,34,36,
Номуун зочид буудлын залгаа 9-р байр, шинэ 3б,5а,5б,6а,6б,6к,7/3,18а,18б,20а,20/3,23а, MИГ зочид буудал

                                  Сургуулийн захиргаа