Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

11/27/2019

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

Сургуулийн залуучуудын байгууллага "Андгай өргөх" ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Сурагчдад Эх оронч үзэл, иргэний хариуцлага төлөвшүүлэхэд өгөөжтэй юм. 11А ЭНХЖИН 16 НАСТНУУДАА ТӨЛӨӨЛӨН ҮГ ХЭЛЖ. МӨН АНГИЙН ГАНТӨГС, ЭНХЖИН НАР АНДГАЙГ 16 НАС ХҮРСЭН НӨХӨДӨӨ ДАГУУЛАН УНШУУЛЛАА. Ийнхүү 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авч, сүлдэт тугандаа хүндэтгэл үзүүлэв. УГ ЁСЛОЛД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТАН, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЗОЧИД ОРОЛЦЛОО



.

11/22/2019

"Бид авьяастай" хүүхдийн урлагийн наадам 2 өдрийн турш явагдаж өндөрлөлөө.

Шавь нараа эрдмийн аянд хөтлөхийн зэрэгцээ авъяасыг нь нээж, илрүүлж,хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахад анги УДИРДСАН БАГШ-ийн үүрэг оролцоо чухал гэдгийг багш нар маань баталсаар...Зохион байгуулахийн зэрэгцээ шавь нартайгаа хамтран дуулж, хөгжимдөж,жүжиглэж, найрал дуугаа удирдлаа.Оролцсон бүх багш,анги хамт олондоо талархаж байна.
2019-2020 оны хичээлийн жилд зохиогдсон "БИД АВЬЯАСТАЙ" урлагийн наадмын дүн:
Бага анги: 
I-р байр Ц.Одгэрэл багштай 4В анги
II- байр Б.Отгонхишиг багштай 4А анги
III-р байр З.Цэрэнжаргал багштай 3Б анги
IV-р байр У.Даваасүрэн багштай 1В анги
V-р байр Э.Гантөмөр багштай 3В анги
Дунд анги: 
I-р байр Э.Тунгалагтуяа багштай 7Е анги
II- байр Ч.Мандахнаран багштай 9Б анги
III-р байр Б.Хишигжаргал багштай 7в анги
IV-р байр Х.Тунгалаг багштай 6А анги
V-р байр Б.Батсолонго багштай 7Г анги
Ахлах анги: Шилдгийн шилдэг Цомын эзэн анги: С.Урантуяа багштай 12Б анги
I-р байр Э.Ганбат багштай 12В анги 
II- байр Н.Батжаргал багштай 11А анги
III-р байр Д.Идэрбаясгалан багштай 12Г анги
IV-р байр С.Мөнх-Эрдэнэ багштай 11В анги
V-р байр Ц.Оюунгэрэл багштай 12Д анги
Шилдэг тоглолт:
Бага анги: 
Найрал дуу: Ц.Одгэрэл багштай 4В анги
Хамтлаг бүжиг: Б.Отгонхишиг багштай 4А анги
Хамтлаг хөгжим: Э.Гантөмөр багштай 3В анги
Чөлөөт үзүүлбэр: М.Энхмаа багштай 2ё анги
Дунд анги:
Найрал дуу: Тунгалагтуяа багштай 7е анги
Хамтлаг бүжиг: Б.Батсолонго багштай 7Г анги
Хамтлаг хөгжим: Б.Хишигжаргал багштай 7В анги
Чөлөөт үзүүлбэр: Ч.Мандахнаран багштай 9Б анги
Ахлах анги:
Найрал дуу: О.Сэлэнгэ багштай 10В анги
Хамтлаг бүжиг: Н.Батжаргал багштай 11А анги
Хамтлаг хөгжим: С.Урантуяа багштай 12Б анги
Чөлөөт үзүүлбэр: Э.Эрдэнэсувд багштай 11Д анги