Ирээдүйн эзэд

Өөртөө итгэлтэй, ухаалаг, эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь манай сургуулийн эрхэм зорилго.

Бидний амжилт

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол өөртөө итгэх. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ. Өөрийнхөө бодсоноос илүү гэдгээ өөртөө байнга сануул.

Эрхэмлэх зарчмууд

Сурагч бүр өмнөө тавьсан зорилготой. Багш бүр шавь нартаа өгөөжтэй. Эцэг эх бүр сургуульдаа өөриймсөг хандах

Сургалтын орчин

Цэцгэн насны инээд баясал шингэсэн ариун нандин хүсэл тэмүүллийн орчинд эелдэг харьцаа, дотно инээмсэглэл Та бидний чимэг байх болно.

Сургалтын үр дүн

Сургалтын процессын эцсийн үр дүн практик мэдлэг, бүтээлч шийдэл, бодит чадвар байхын төлөө бид чармайн ажилладаг.

3/29/2019

БГД-ИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН 3 САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮН











Нийслэлийн өрөнхий боловсролын 28 дугаар сургуулийн "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.


Эрэгтэй: 
I-р байр Б.Хулан багштай 12А анги
II-р байр 9-р ангийн шигшээ баг
III-р байр Даваацэрэн багштай 11Д анги
Шилдэг тоглогчоор: 12А ангийн сурагч Эрхэмбаяр
Эмэгтэй: 
I-р байр Урантуяа багштай 11Б анги
II-р байр Ганбат багштай 11В анги
III-р байр Хишигсайхан багштай 12Б анги
Эмэгтэй шилдэг тоглогчоор: 12Б ангийн сурагч Буянхишиг нар тус тус шалгарлаа Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.



3/25/2019

ГХЗАС-ээс багш нарын дунд зохион байгуулсан англи, орос хэлний олимпиадад амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэе.

Англи хэл:
1-байр: Ц. Одгэрэл- 68 оноо   Г.Сарантунгалаг -68 оноо
2-р байр: И.Октябрь-61оноо
3-р байр: Б.Хуаныш - 56 оноо
Тусгай байр: А.Пагмаа - 44 оноо
Тусгай байр: Э.Амгалан .-39 оноо авч тус тус байр эзэллээ.

Орос хэл:
1-байр: Д.Энхтайван- 26 оноо
2-р байр: Хуаныш – 23 оноо
3-р байр: Дуламсүрэн – 12 оноо Г.Отгончимэг – 12 оноо

Цаг заваа гарган идэвхтэй оролцсон багш нартаа баярлалаа.

3/23/2019

"Ардын урлагаас өвлөн суралцацгаая"урлагийн наадам амжилттай боллоо.


Ардын урлагийн арвин их өв сангаас суралцан ардын дуу, бүжиг, үндэсний биет бус өв болох бий биелэгээг биелэн өрсөлдөх уралдаанд нийт 20 анги оролцлоо.Богино хугацаанд зарлагдсан хэдий ч авхаалжтай, авьяастай,адтай багш нар маань шавь нараа бэлтгэн оролцов.Бүгдэд нь талархал илэрхийлье.
    








3/22/2019

АЖИЛД УРЬЖ БАЙНА.


Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ, ХӨГЖМИЙН БАГШ, НОМЫН САНЧ-ын орон тоонд багш, ажилтан шалгаруулж авна.
Ажилд орохыг хүсэгч нь дараах материалыг бүрдүүлэн сургуулийн бичиг хэргийн ажилтанд өөрийн биеэр авчирч өгнө үү. Үүнд:
1.  Төрийн албан хаагчийн анкет /Алдаагүй зөв бөглөн, цээж зураг наасан байх/
    2.  Мэргэжлийн диплом, хуулбар
    3.  Багшлах эрхийн үнэмлэх, хуулбар
    4.  Мэргэжлийн зэргийн үнэмлэх, хуулбар
    5.  Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 2 жилийн/

Холбоо барих утас:
95103650/ажлын бус цагаар залгахгүй байхыг хүсье/

3/13/2019

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 28 ДУГААР СУРГУУЛИЙН 10-12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ОЙН БОЛОВСРОЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


1 БАЙР 11Б САРУУЛ
2 БАЙР 11А УРТНАСАН
3 БАЙР 10Г САРАНГУА НАР ТУС ТУС ШАЛГАРЛАА. АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ


3/11/2019

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 28 ДУГААР СУРГУУЛЬ, “НОГООН ДЭЛХИЙ” эко клубээс “ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан 10-12-р сурагчдын дунд зохион байгуулсан зургийн уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.


Тэмцээнд олон бүтээл ирсэн бөгөөд шилдэг зургуудаар  үзэсгэлэн гаргаж  эхний 3 байрыг шалгаруулж шагнав.
Үүнд:
·         1-р байрт  11Д ангийн сурагч М. Энхжин

·         2-р байрт 11А ангийн сурагч Х. Уянга


·         3-р байрт 10Д ангийн сурагч Б. Анхбаяр нар тус тус шалгарав.