9/30/2012

Эцэг эхчүүдтэй гэрээ байгууллаа


Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн ......... ангийн сурагч
....................... овогтой ...........................
Суралцагчийн эрүүл мэнд аюулгүй
байдлыг хангах гэрээ 
Эцэг эхийн үүрэг:
·   Хүүхдийн хичээлд ирж очих маршрутыг  гарган хүүхдээ хичээлд нь хүргэж өгч авах,  ирж очих цагт нь хяналт тавих /цагаас хэт эрт ирэх, тараад гадуур сэлгүүцэх г.м/
Хүргэж өгөх, авах хүний нэр
1.................................................. утас...........................
2.................................................. утас..............................
3 ..................................................утас .........................
·      Хичээлийн бус цагаар хүүхдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг бүрэн хариуцах /замын осол, гэмтэл, хальтиргаа, гулгаа, хулгай дээрэмд өртөх, хорт зуршил, бусдад уруу татагдах зэрэг хэрэг зөрчлөөс сэргийлж хяналт тавих/
·   Хүүхдийг замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал хэвшилд сургах
·   Сургууль, эмч, багшийн зүгээс сурагчийн эрүүл мэндийн талаар тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх 
Эцэг эхийн эрх:
·      Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах
·      Хүүхдийнхээ хичээлд суух, зөвлөгөө авах
·      Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах
Багшийн үүрэг:
·      Сурагчийг хичээлд ирэхэд нь эцэг эх, асран хамгаалагчаас хүлээн авч, тарахад нь хүлээлгэн өгөх
·      Хичээл тарахаас 5 минутын өмнө сурагчдад замын хөдөлгөөнд зөв оролцох талаар санамж, зөвлөгөө өгөх
·      Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар судалгаа хийж эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах
Багшийн эрх:
·      Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих /хамран сургах тойргийн сургуульд шилжүүлэх хүртэл/
·      Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх
Суралцагчийн үүрэг:
·         Хичээлд ирж очих үед зам хөндлөн гарахдаа гэрлэн дохио, гарцаар гарах
·         Сургуульд ирж очихдоо эцэг эхийн гаргаж өгсөн маршрутын дагуу явж, хичээлд ирэх, тарах цагийг баримтлана.
·         Хичээлийн хэрэглэл, цүнх, гар утас бусад эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж, ариг гамтай эдэлнэ.
·         Гудамж талбай, олон нийтийн газарт дэг журам, сахилга батыг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно.

Гэрээ байгуулсан:
Анги удирдсан багш ........................................../                                        /
Эцэг эх /асран хамгаалагч/................................../                                                /
 Гэрээг хянасан:
Сургалтын менежер ............................................../                                    /
2012 оны ...... сар ....өдөр

No comments:

Post a Comment