12/06/2016

"SCHOOL POLICE" тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн багш сурагчдадаа баяр хүргэе

"Сургуулийн эргүүл -2016" дэвжээ тэмцээн зохион байгуулав.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Боловсролын хэлтэс, цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд "Сургуулийн эргүүл-2016" дэвжээ тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 40 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Тэмцээнд тус дүүргийн 20,28,38,73,51,40,13, Монгени, Сэтгэмж, Эрдмийн өргөө,Оюуны Ундраа, Эрдмийн ундраа зэрэг 12 сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээнийг багийн мэндчилгээ, хууль эрх зүйн асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг шалгах тест, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариулт, өсвөрийн цагдаа бүлгэмийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээг сурталчилсан самбар, үзүүлэн, ханын сонин, сургуулийн аюулгүй орчны зураглал гаргасан байдлаар нь дүгнэж
1 дүгээр байр 20 дугаар сургууль
2 дугаар байр 28 дугаар сургууль , 51 дүгээр сургууль
  тус тус шалгарлаа

No comments:

Post a Comment