10/26/2016

Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадамд амжилттай оролцож Дvvрэг, Нийслэлд тус,тус дэд байр эзэллээ. Чадварлаг найрал дуучиддаа болон "Шилдэг удирдаач" болсон С.Урантуяа багшдаа баяр хvргэе.


 Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн  уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1,600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос  дараах сургуулиуд шалгарлаа.
  • Тэргүүн байранд     Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
  • Дэд байранд           Баянгол дүүргийн 28-р сургууль
  • Гутгаар байранд     Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Тусгай байранд       Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд  тус тус шалгарч,
  • Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
  • Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.



No comments:

Post a Comment