5/08/2017

"НОГООН БАЯНГОЛ - БИДНИЙ ОРОЛЦОО" АЯНЫ ХҮРЭЭНД МХБУЗ-ын заах аргын секцийн хамт олны хийсэн бүтээлч ажлууд

Хогоо ил задгай хаялгүй, зориулалтын саванд хийж хэвшүүлэхэд чиглүүлж, уриалан анги бүлгүүдэд 40 ширхэг санамж бичиг нааж, байршуулан заавар зөвлөгөө өглөө.
Усны хэрэглээгээ хянах, хэмнэлтийн талаар таниулах, нөлөөлөх зорилгоор "УС – Амьдралын эх" санамжийг бичиж, 12 угаалтуурын дээр нааж байрлууллаа.


Усны ухаалаг хэрэглээ” сэдвээр 11-р ангийн 6 бүлгийн нийт 187 сурагч илтгэл бичиж, анги ангидаа илтгэн, шилдэгүүдээ тодруулж, ус бидний амьдралд ямар хэрэгтэй, түүнийг хэрхэн хайрлах талаар ярилцлаа. 


Гарын доорх материал ус, ундааны сав ашиглан хүнсний нарийн ногоо чинжүү үрслүүлж 15 саванд суулгалаа.



Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр МХБУЗ-ын багш нар даасан 7г, 7д, 8д, 12г, 7е, 6а, 6г ангиуддаа цэцэг нэмж болон шинэчилж тарьлаа.






No comments:

Post a Comment