3/12/2018

Гамшгийн бэлэн байдлын сургалтанд хамрагдлаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын төв ”-тэй хамтран 3-12-р ангийн 1861 сурагчдад “Болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах” дадлагат сургуулилтыг  III/1-13  хооронд  зохион байгууллаа. Газар хөдлөлт, гамшиг ослын үед хэрхэн ажиллах, галын хорыг зөв хэрэглэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтыг орчинд нь очиж хийсэн нь  сурагчдад чухал хэрэгцээтэй, сонирхолтой  сургалт байв.  Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах” сургуулилтанд 1-р ээлжийн 1300 сурагч, 2-р ээлжийн 1200 сурагч, 110 багш, ажилтан хамрагдлаа. Сургуулилтанд БГД-ийн ОБХ-ийн ахлах ахлагч С.Пүрэвбат хяналт тавьж оролцов.
 
 
 

No comments:

Post a Comment