4/16/2018

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХОГГҮЙ СУРГУУЛЬ – 28” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Үйл ажиллагааг нээж  Сургуулийн захирал Ц.Манахүү үг хэлэв.
Нээлтэд Баянгол дүүрэг ЗДТГ-ийн тохижилт ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Мандахнаран, 10а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчимэг нар үг хэллээ.

Анги тус бүрийн Эко уриа барьсан сурагчид тайзан дээр уриаг танилцуулж, сургуулийн нийт сурагчдад уриаллаа.
Хоггүй сургууль-28 үйл ажиллагаанд зориулан Хоггүй хотын соёлтой хүүхэд болцгооёуриан дор С.Жаргалсайхан багштай 3е ангийнхан ангидаа   зохион бичлэг, гар зураг, шүлгийн  уралдааныг амжилттай зохион явуулсан байна.
Эко клубын сурагчдаас төлөөлж 10а ангийн сурагч Ц.Болор хог хаягдал болон хогоо хэрхэн ангилан ялгаж хаях талаар мэдээлэл өглөө.










No comments:

Post a Comment