11/09/2018

Орос-Монголын найрамдлын сарын хүрээнд Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэргэдэх Ключ-28 сургалтын төв, ОХУ-ын Улан-Үдийн 28-р сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28-р сургууль хамтран ‘’Хил хязгааргүй орос хэл’’ сэдэвт олон улсын боловсролын буухиаг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28-р сургуулийн захирал Ц.Манахүү үг хэллээ.
 Мөн Улан-Удийн 28-р сургуулийн захирал Любовь Цыренжапова, Оросын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл Алексей Крохалев, БМДИ-ын орос хэл хариуцсан аргазүйч А. Ирээдүй нар мэндчилгээ дэвшүүлж  7 дүүргийн 40 багш болон 500 гаран хүүхэд хамарсан, маш өргөн хүрээтэй ажил боллоо






No comments:

Post a Comment