4/03/2019

Өнөөдөр сурагчдын өөрөө удирдах байгууллагын сурагчид, чиглүүлэгч багш нарын уулзалтыг хийлээ.

Сурагчдын зөвлөлийн сурагчдыг Д.Энхтайван, Эко клубыг багш Г.Хишигсайхан, Өсвөрийн сэргийлэгч клубыг багш Нарангарав, Сурлага клубыг багш Мөнхзул, Ёс зүйн клубыг багш Сайнзаяа, Ангийн дарга нарын клубыг Х.Мэндбаяр, Эмч клубыг эмч Б.Баярмаа нар чиглүүлэн ажиллахаар боллоо. 4-р улиралд анги хамт олон, сургуулиараа 4 дадал хэвшилд суралцахыг та бүхэндээ уриалж байна.
1. Анги хамт олны таслалт, хоцролтыг багасгах "Эртэч шувуухай" аян
2. Хог хаягдлыг багасгах "Хоггүй цэвэр анги" аян
3. Завсарлагааны дэг журмыг сайжруулах "Баруун гарын дүрэм" баримтлах
4.Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлийг багасгах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Сурагчдад зөв дадал хэвшилд суралцуулахад хүн бүхний оролцоо чухал тул ТА БҮХЭН ДЭМЖИЖ, БИДЭНТЭЙ ХАМТАРЧ ажиллахыг хүсэж байна.
Сурагчдын зөвлөлийн сурагчид, чиглүүлэгч багш нар

No comments:

Post a Comment