Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сурагчийн ёс зүйн дүрмийн зорилго нь сургуулийн сурагчийн мөрдөх зан үйлийг тогтоон хэвшүүлж, тэдний өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэдэг, бусдын төлөө анхаарал тавьдаг, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, шударга идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь туслахад оршино.
1.2. Ерөнхий боовсролын сургуулийн сурагч бүр энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө.
1.1. Сурагчийн ёс зүйн дүрмийн зорилго нь сургуулийн сурагчийн мөрдөх зан үйлийг тогтоон хэвшүүлж, тэдний өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэдэг, бусдын төлөө анхаарал тавьдаг, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, шударга идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь туслахад оршино.
1.2. Ерөнхий боовсролын сургуулийн сурагч бүр энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө.
Хоёр. Сурагчийн ёс зүйн үндсэн зарчим
2.1. Сурагч нь өөрийн болон бусдын эрхийг ямагт хүндэтгэнэ
2.2. Сурагч бүр эелдэг харилцаа, найрсаг байдлыг эрхэмлэнэ.
2.3. Сурагч нь нийгмийн идэвхитэй иргэн болохын төлөө хичээн суралцана
Гурав. Сурагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ
3.1. Сурагч нь өөрийн болон бусдын нэр төр , эрхийг хүндэтгэдэг байна.
3.2. Хичээлдээ урьдчилан сайн бэлтгэж, хожимдолгүй ирж байна
3.3. Багш, эцэг, эх үе тэнгийхэн, дүү нар болон ахмад хүмүүсийг хүндэтгэн, тэдний зөвлөгөөг
сонсоно.
3.4. Дүү нар болон үе тэнгийхэндээ зөв үлгэр дууриал үзүүлэн, бусад хүмүүст халамж
анхааралтай хандан чин сэтгэлээсээ тусалдаг байна.
3.5. Аливаа зүйлд шударга үнэнч байдлаар хандана.
Дөрөв. Хориглох зүйлс
4.1. Сурагчид доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.1.1. Хүндэтгэх шалгаангүйгээр хичээл таслах, хожимдох, сургалтын үйл ажиллагаанд
хайхрамжгүй хандах
4.1.2. Бусдыг үг хэлээр доромжлох, нэр хоч өгөх , бүлэглэн дарамтлах, сэтгэл санааны болон
бие мах бодийн хохирол учруулах
4.1.3. Тамхи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис сурталчлах хэрэглэх
4.1.4. Хараал хэлэх , бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах, худал ярих, хуурч мэхлэх,
4.15. Эрүүл мэндэд хор нөлөө учруулах зүйлийг сургууль дээр авч ирэх, бусдын бие махбодид
хохирол учруулах
4.1.6. Сурагч нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах
Тав. Бусад зүйл
5.1. Сурагчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн сурагчийн тухай ангийн нийт сурагчдын хурлаар хэлэлцэх бөгөөд ёс зүйн дүрийг 3 удаа зөрчсөн сурагчийг сургуулийн нийт сурагчдын саналаар сонгосон “Сурагчийн ёс зүйн зөвлөл”-өөр хэлэлцэнэ.
5.2. Сурагчийн ёс зүйн зөвлөлийн дүрмийг сургуулийн сурагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална.
5.3. Сурагчийн ёс зүйн зөвлөлийн дүрэмд зөвлөлийн гишүүдийн тоо, гишүүдэд тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмгээг зөрчсөн сурагчдад хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна.
No comments:
Post a Comment